Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хятадын соёлын өдрүүд Арвайхээр хотноо зохиогдов

2018-08-28

“Хятадын соёл, аялал жуулчлалын баяр-2018” сэдэвт үйл ажиллагаа Өвөрхангай аймагт 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохиогдож өндөрлөлөө.

Энэ үеэр Хятадын Шаньдун мужийн “Дорнын домог” уран зургийн галерейн үзэсгэлэнг нээж, “Өргөө”, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн тоглолтыг үнэ төлбөргүй толилууллаа. Үзэсгэлэнгээр Хятадад гоёл чимэглэлийн урлаг болон хөгжиж байгаа цаасан хайчилбарын бүтээлүүдийг сурталчилсан бөгөөд ард түмний амьдрал, зан үйлийг цаасан дээр хайчаар эсвэл сийлбэрийн хутгаар хээлж бүтээдгээрээ онцлог аж. Шаньдун мужийн Урлагийн музейд 40 гаруй жил хадгалж буй хайчилбаруудыг энэ үеэр олон нийтэд дэлгэн сонирхуулсан ба цаасан хайчилбарын анхан шатны сургалтыг явуулав.

Уг арга хэмжээний нээлтэнд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн С.Баатар, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн дэд захирал Хасбагана, Хятадын Шаньдун мужийн уран зургийн галерейн дарга Лю Ян Чүн зэрэг хүмүүс оролцлоо.

Б.Чимэглэн

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 251
54 / 22%
13 / 5%
41 / 16%
18 / 7%
13 / 5%
6 / 2%
5 / 2%
31 / 12%
17 / 7%
7 / 3%
46 / 18%