Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СҮМ, ХИЙД БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ, СУНГАХ, ЦУЦЛАХ ЖУРМЫГ БАТЛАВ

2018-09-17

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 11 дүгээр хуралдаанаар /2018.09.17/ “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих, сунгах, цуцлах журам”-ын төслийг хэлэлцэн баталлаа. 
Дархан-Уул аймагт зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байгаа 32 сүм хийд байгаагаас 7 хийд, 25 сүм ажиллаж байна. Эдгээр шашны байгууллагууд нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах хориглох тухай журам”-ыг мөрдөж байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, жил бүр, үйл ажиллагааны тайлангаа  танилцуулсны үндсэн дээр зөвшөөрлөө сунгуулан ажиллаж байна.
Жил бүр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг бөгөөд уг ажлын хэсгээс “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хориглох журам”-д өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзсэний үндсэн дээр аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах хориглох журам”-ыг шинэчлэн боловсруулж, аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлсэний дараа мөрдөх юм.
Уг журмын төсөлд иргэдийн саналыг авч тусган, нийтийн сонсгол зохион байгуулж, холбогдох газруудын саналыг авч төсөлд тусгасан талаар танилцууллаа.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн зүгээс орон нутагт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад тавих хяналтыг сайжруулах, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр насанд хүрээгүй хүүхдүүдийг шашны арга хэмжээнд татан оролцуулахыг хориглох, нийтийг хамарсан цэвэрлэгээ, үйлчилгээ, гадна тохижилт, бүтээн байгуулалтын ажилд шашны байгууллагуудыг өргөнөөр хамруулах, шашны байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвүүдийн өдөр тутмын ажил, сургалт явуулж байгаа хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж, хүүхэд сурч хүмүүжих орчныг бүрдүүлсэн эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллах зэрэг саналыг гаргав.
Тус хуралдаанаар  “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих, сунгах, цуцлах журам”-ыг хэлэлцэн батлаж, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу ХЗДХ-ийн яаманд хүргүүлж, бүртгүүлсний дараа мөрдөх юм. 
“Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих, сунгах, цуцлах журам”-ын дагуу Сүм хийд байгуулах, үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл авахыг хүссэн иргэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгөхийн зэрэгцээ тухайн шашны зан үйлийг явуулахад шаардагдах ном, судар, бусад хэрэгслийн жагсаалт, түүхийн үнэт өв эдлэлийн үнэ, тоо, төрөл, ширхэг, хөрөнгө санхүүгийн хэмжээ, эх үүсвэр, тусламж, хандив, зардлын тооцоог жил бүрийн 2 дугаар улиралд багтаан гаргах, шашны байгууллагын номлол, сургаал айлдагч нь гадаадын иргэн бол түүний бүртгэл, фото зураг, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх байгууллагын болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, ажиллаж байгаа газрын тодорхойлолт, тохирсон ангиллын оршин суух “SH” зөвшөөрөл авсан байх, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авах ба Татвар, Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх зэргээр ил тод ажиллах шаардлагыг хангах юм. 
Тодруулбал уг журмын дагуу Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад тавих төрийн хяналт нэмэгдэж байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%