Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баянцагаан суманд цагаан идээний баяр зохион байгуулагдлаа

2018-09-25

Тус сумынхан өсвөр үе, сурагчдын оролцоотойгоор монгол ёс заншил, соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх, үндэсний тоглоом наадгайгаар тоглуулах зэргээр нийгэмд эх оронч үзэлтэй иргэдийг төлөвшүүлэх, үндэсний уламжлалаа өвлүүлэх зорилго бүхий “Цагаан идээний баяр”-ыг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд 1-ээс 9 дүгээр ангийн 140 гаруй хүүхэд хамрагдаж зуны амралтаараа өөрийн боловсруулсан төрөл бүрийн цагаан идээгээр оролцсон бөгөөд анги тус бүрээр үзэсгэлэн гаргаж, түүнийгээ олон нийтэд дэлгэн сурталчилсан байна. Энэ үеэр сурагчдын дунд үндэсний уламжлалт 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ тодруулжээ. 

Энэ жилийн “Цагаан идээний баяр”-ын Бүтээлч ангиар Д.Алтансувд багштай 4а ангийнхан шалгарсан бөгөөд тус ангийнхан айраг, тараг, сүү, ааруул, хайлмаг, сироптой тараг, ээзгий, өрөм, тарагтай бялуу, аарц гэсэн 9 төрлийн цагаан идээгээр үзэсгэлэнд оролцсон аж. Энэхүү баярыг уламжлал болгон зохион байгуулснаар хүүхэд бүрийн нийгмийн оролцоо нэмэгдэж, аливааг бүтээх ажлын дадал чадвар дээшилж, ажилсаг, эвсэг, тусархаг зан чанар төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%