Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

2018-09-27

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Тэргүүлэгч, Төлөөлөгч Т.Ганболд, Д.Хүрэлчимэг, Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны дарга, Төлөөлөгч Х.Батжаргал, Захирагчийн албаны мэргэжилтэн Ч.Батжаргал нар /2018.09.25/ Дархан дулааны сүлжээ ТӨХК,  Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Дархан-Ус суваг ХК, Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-иудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. 
Иргэдийн ашиг сонирхлыг төлөөлөн ажилладаг ИТХ-ын Төлөөлөгчид дарханчуудын ая тухтай өвөлжих нөхцөл хэрхэн хангагдаж байгааг анхаарч,  хүйтний улиралд орон сууцны айл өрхүүдийг хэрэглээний ус, дулаанаар хангах үйл ажиллагаа хэрхэн хангагдсан тухай мэдээллийг авч, цаашдын тогтвортой, хэвийн ажиллагаанд орон нутгаас ямар байдлаар хамтран ажиллах тухай санал солилцлоо. 
“ДДС” ТӨХК нь 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 41 ажил төлөвлөснөөс бүрэн хэрэгжсэн 32,  хэрэгжих шатандаа 9 ажил буюу төлөвлөгөөний биелэлт 87,5%-тай байна.
Мөн 1993 оноос хойш ашиглагдаж байгаа Дархан хотын нийт хэрэглэгчдийн 50% буюу IV, V хороолол, хуучин Дарханы хэрэглэгчдийг дулаанаар хангадаг К14-өөс К27 худгийн хоорондох 600 мм-ийн голчтой 2,6 хос км шугамыг сольж шинэчлэх ажлыг улсын төсвийн 4,6 тэрбум төгрөгөөр  Одкон холдинг ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн нь тус компанийн 2018 оны онцлох бүтээн байгуулалт юм.
Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь аваарын нөөц бүрдүүлэх ажил төлөвлөгөөний дагуу 65 хувьтай явагдаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтаар энэ онд 13 ажил хийхээр төлөвлөснөөс 12 ажил хийгдсэн 90 хувийн гүйцэтгэлтэй байна.Их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөт ажлуудыг 10 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна. 
Тус компанийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат танилцууллаа. 
Харин Дархан-Ус суваг ХК нь 2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бохир усны төв болон салбар шугам хоолойн угаалга цэвэрлэгээг хийх, үзлэгийн худгууд, аваарийн хаялагуудыг лайдаж цэвэрлэх, хороолол доторх ариутгах татуургын сүлжээг угааж цэвэрлэх, үзлэгийн худгуудыг цэвэрлэх, ус хангамжийн сүлжээний төхөөрөмж, хаалт арматуруудад тослогоо хийх, худаг камерыг цэвэрлэх зэрэг нийт 21 ажлыг 240,7 сая төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд 90  хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар усан хангамжийн 0,9 км шугам хоолойг шинэчлэн солихоор болсон байна.
Түүнчлэн аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Төлөөлөгчид Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах үеэр тус компани нь 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 63 ажил төлөвлөснөөс 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа тухай мэдээллийг дэд захирал болон дэд ерөнхий инженер Д.Хаш-Эрдэнэ өглөө.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%