Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД ОЮУТНУУДЫГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2018-09-27

Энэ сарын 19-21-ний өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрч, цас орж, зарим газруудад цасны зузаан 20 см хүрсэн учраас газар тариалангийн ургац хураалтын нөхцөл хүндэрсэн. Мөн энэ 7 хоногт дахин хүйтрэх төлөвтэй байна. 
Тиймээс аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч Г.Эрдэнэсүх, ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хорооны дарга, Төлөөлөгч П.Юра, Н.Батсайхан нар газар тариалангийн ургац хураалтын нөхцөл байдалтай /2018.09.24/ газар дээр нь очиж танилцан, тус сумын удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд болон тариалан эрхлэгчдийн төлөөллүүдтэй уулзалт хийсэн юм. 
Энэ үеэр  аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат богино хугацаанд хаягдал багатай ургац хурааж авахын тулд хүн хүчийг нэмэгдүүлэх, ялангуяа гэрээгээр ажиллаж буй оюутнуудын хугацааг сунгах, мөн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, Дархан Өргөө политехникийн коллеж болон бусад Их, дээд сургуулийн оюутнуудыг нэмж ажиллуулах, шатахууны дэмжлэг үзүүлэх зэргээр тариалан эрхлэгчдэд хүндрэлтэй цаг үед орон нутгаас дэмжих тухай ярилцсан. 
Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар /2018.09.26/ Их, дээд сургууль, коллежийн захирлуудтай уулзалт хийж, Хонгор, Орхон сумдад  762 оюутан авч ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. 
Мөн газар тариалангийн ажилд аймгийн Засаг даргын нөөц сангаас 2 сая төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%