Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2018-09-28

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан есдүгээр сарын 27-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Хурлын Ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцов. 
Энэ удаагийн хурлаар “Ногоон дүүрэг”, “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг холбогдох хэлтэс албадын дарга нар, Хурлын хороод эрхлэх асуудлыг хүрээнд ажиллаж санал, дүгнэлтээ ирүүлснийг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал тус тус танилцуулж, Тэргүүлэгчид хөтөлбөрийн хүрээнд цаашид эрчимжүүлэх  ажлуудыг анхаарууллаа. 
Дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэн”-ийг шалгаруулж, шагнах тухай асуудлыг танилцуулж 
“Ахмад настанд ээлтэй байгууллага”-аар:
1) “ОСИБ-ЗТ” ХХК – 4 дүгээр хороо
2) “Олимпус спортинг гүүдс” ХХК – 5 дугаар хороо
3) “ГХБ” ХХК – 12 дугаар хороо
“Ахмад настанд ээлтэй иргэн”-ээр:
1) Г.Цагаан – 2 дугаар хороо
2) Н.Даваадорж – 3 дугаар хороо 
Тус тус  шалгаруулж , тогтоолыг төслийг Тэргүүлэгчид дэмжин баталлаа. 
Мөн Хурлын Төлөөлөгчдөд урамшуулал олгох, Шагналд уламжлах, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулж, Төрийн дээд шагнал, цол, одон, медалиар нийт 39 иргэний тодорхойлолт материалыг Нийслэлийн ИТХ-д уламжилж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар нийт 37 иргэнийг шагнаж урамшуулахаар шийдвэрлэлээ. 


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 301
65 / 22%
15 / 5%
46 / 15%
18 / 6%
15 / 5%
6 / 2%
6 / 2%
36 / 12%
21 / 7%
10 / 3%
63 / 21%