Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын БОХАА-н хөгжлийн хорооны гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

2018-09-27

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дарга Т.Чинзоригийн баталсан удирдамжийн дагуу хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц байдалтай танилцах ажлын хэсэг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Жаргалант сумд ажиллаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын БОХАА-н хөгжлийн хорооны дарга Т.Чинзориг, Төлөөлөгч В.Адъяа, Өргөдөл гомдлын дэд хорооны дарга Ц.Алтаншагай, гишүүн Г.Эрдэнэбат болон аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн мэргэжилтэн Ө.Нурбек, Аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий нар газар тариалангийн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх явц байдал, малчин тариаланчдийн тулгамдаж буй асуудалтай танилцлаа. 

   Аймгийн газар тариалангийн ургац хураалтын явц үр тариа 22%, төмс 63%, хүнсний ногоо 73%, тэжээл 43%-тай байна. Үр тариа га-аас 20 цн, төмс 105 цн, хүнсний ногоо 112 цн, тэжээл 30 цн-ийг хураан авсан бол үр тариа зарим талбайгаас га-аас 40 цн, байцаа га-аас 870 цн-ийг хураан авч байгаа аж.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%