Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн удирдлагууд хэвлэлийнхэнтэй уулзаж, цаг үеийн мэдээлэл өглөө

2018-10-02

Аймгийн удирдлагууд сар бүрийн эхний өдөр хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзаж, цаг үеийн мэдээлэл өгдөг уламжлалтай. 10 дугаар сарын 1-ний өдөр аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд нар сэтгүүлчидтэй уулзалт хийв.
8, 9 сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 4 удаа хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, намрын ургац хураалтын талаар анхаарах асуудал, Мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөрийн хэрэгжилт, БОЭТ-ийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалын тухай, хөрөнгө шийдвэрлэх, төрийн дээд одон медальд нэр бүхий хүмүүсийг уламжлах зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар 4 сумын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгсөн ба “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцан “Аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг”-г баталлаа.
Б.Чимэглэн

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 245
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
17 / 7%
7 / 3%
45 / 18%