Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2019 ОНЫГ “ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАНА

2018-10-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд /2018.10.02/ ЗДТГ-аас “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцууллаа. 
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 оныг “Ахмадын жил” болгон зарлаж, ахмад мэргэжилтний залуу хойч үедээ зөвлөн туслах үйлчилгээг өргөжүүлэх, ахмадуудын нийгмийн хамгаалал, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох орчин нөхцлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан бол 2019 оныг ““Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлах юм байна. 
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд ТӨРИЙН УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР: Аймгийн Нээлттэй утас /70371212/-ыг нэгдсэн програм болон төрийн байгууллагуудыг хамарсан өргөдөл гомдлын нэгдсэн програмтай болгох, Багуудыг үе шаттайгаар багийн төвийн байртай болгох, “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдэд хүргэдэг үйлчилгээний хүртээмж, хүнд сурталгүй, шуурхай хүрч байгаа эсэх талаар чиг хандлагыг судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үр дүнд цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлох зэрэг 9 ажлыг төлөвлөсөн бол ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР: Төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системийн камеруудын тоо, хүчин чадлыг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийн хурд хэмжих техник хэрэгслийг байрлуулах, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд онцгой анхаарч, малчдын бүлгэмийн үйл ажиллагааг дэмжиж мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, өсвөр үе, залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай, тодорхой төлөвлөгөөтэй, урт хугацааны туршид үр дүнтэй зохион байгуулах, “Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөр болон “Архигүй Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг 5 арга хэмжээг төлөвлөсөн байна. 
Харин ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР Дархан-Шарын гол чиглэлийн 48 км авто зам, авто замын байгууламжийн ажлыг эхлүүлэх, Дархан хотын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор цахилгаан дамжуулах төв шугамыг тойрог схемд шилжүүлэх, Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийг байгальд ээлтэй цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх, Дархан хотын хуучин суурьшлын бүсийн дахин төлөвлөлтийг хийнх, Дархан Гурил тэжээлийн үйлдвэрээс үерийн далан хүртэлх замыг хатуу хучилттай болгох, Дархан Сумын 15-р багийн нутаг дэвсгэрт байрладаг ТК80-ТК94 хүртэл дулааны шугамын шинэчлэлтийн засварын ажлыг хийх, Барилгачдын өргөн чөлөөний 8,2 км төв  авто замын 2 дахь үе шатны ажлыг эхлүүлэх, Дархан сумын 6, 7, 8, 9, 10, 15-р багийн болон бусад сумдын үерийн далан, сувагжуулалтын байгууламжийг засварлахаас гадна “Эрүүл хот”, “Шарилжгүй Дархан”, “Миний гэр-Манай байр”, “Тохилог орчин-Эко хороолол”, “Өсвөрийн байгаль хамгаалагч” зэрэг 7 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг 28 арга хэмжээг, НИЙГМИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийг байгуулах, Бүх шатны боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх, “Спорт цогцолбор”-ын төвийг бүрэн ашиглалтад оруулах, Төрөх эмнэлгийг шинээр барьж, нэгдсэн эмнэлгийн хашаан доторх замуудыг өргөтгөж сайжруулах, Хүүхдийн номын ордонг “Цахим ном”-ын сантай болгох, ахмад настны нийгмийн хамгааллыг   сайжруулах,  эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх төвийг байгуулах зэрэг 30 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-тэй танилцаад юуны түрүүнд багуудад хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг нарийвчлан гаргаж, харьцуулалт хийж танилцуулахыг үүрэг болгосон юм. Учир нь багуудад харилцан адилгүй байдлаар бүтээн байгуулалт хийгдэж байна хэмээн тэд шүүмжилж байгаа юм. 
Тиймээс ирэх оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хуучин дархан, гэр хороолол, алслагдсан багуудад түлхүү хийх, хүн ам ихээр төвлөрсөн хэсгүүдэд бүтээн байгуулалтыг хийх зэрэг олон саналыг гаргаж, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-д тусгахыг даалгав. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%