Сумын ИТХ-аас ОНХС-гийн хяналтын зөвлөлийг чадавхижуулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна
Тогтвортой амьжиргаа-З төслөөс "ОНХС-гийн хяналтын шатанд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх" туршилтын дэд төслийн уралдааныг зарласан ба энэхүү уралдаанд сумын ИТХ-ын "Олон нийтийн оролцоо-Оргилд хүрэх зам" дэд төсөл шалгарсан билээ. Төслийн хүрээнд ОНХС-гийн хяналтын зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж, төсөл болон сургалтын талаар Дундговь аймгийн Ард телевизээр мэдээллээ.