Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИРГЭДДЭЭ УЛАМ ОЙРТОЖ БАЙНА

2018-10-15

Төрийн үйлчилгээг иргэддээ илүү ойртуулах, Дархан хотынхоо 57 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Бирж нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг энэ сарын 17-ний өдөр нээхээр болсон. Иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүйгээр хүргэх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүдтэй аймгийн удирдлагууд уулзалт хийн чиглэл өглөө. Тус төвөөр Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дархан ус суваг, Нотариат, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн болон хувийн байгууллагууд үзүүлэх юм. Энэхүү төвийн нээлтийн арга хэмжээ Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ойн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 17-ний 11.00 цагт болох тул Дарханчууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ЭХ СУРВАЛЖ: Дархан-Уул Аймаг

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%