Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар хуралдаан 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-Нийтийн эзэмшлийн зам талбайн газар ашиглалттай холбогдуулан үүссэн
газрын зөрчлийг арилгах журмын хэрэгжилтийн тухай
-“Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай дүүргийн Газрын албаны дарга Д.Сугар
-Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 3 дугаар улирлын биелэлт
Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай
-Төрийн цол, одон, медалиар шагнуулахаар дэмжиж уламжлах тухай дүүргийн Засаг дарга Х.Болормаа
-Ой тэмдэглэх тухай
-Гадаадад албан томилолтоор ажиллуулах тухай асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.