Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУРАГЧИД “ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ДАРАМТ”-ЫГ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНЭЭР ИЛЭРХИЙЛЛЭЭ

2018-10-16

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Үе тэнгийнхний дарамт” дэвжээ тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрөөр зохион байгууллаа.
Тэмцээнд Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Уянга сумдын ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн сурагчид оролцож, үе тэнгийнхний дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудын санаа бодлыг эцэг, эх, багш, нийгмийн ажилтнуудад хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго дор “Хүүхдийн эрхийн тухай” хууль, “Хүүхэд хамгааллын тухай” хууль, “Хүүхдийн эрхийн тухай конвенци”-н хүрээнд мэдлэг оюун, ур чадвараа сорьлоо.

Тэмцээний тэргүүн байрыг Уянга сумын 1-р сургуулийн “Уянга-1” баг, дэд байрыг Арвайхээр сумын Мэргэд сургуулийн “Хандлага нэрэгч” баг, гутгаар байрыг Хархорин сумын 2-р сургуулийн “Онлайн” баг, тусгай байрыг Арвайхээр сумын 4-р сургуулийн “Ирээдүйн баатрууд” баг тус тус эзлэсэн юм. Мөн “Уянга-1” багийн ахлагч Г.Ганчимэг, “Хандлага нэрэгч” багийн ахлагч Баярцогт, “Онлайн” багийн багийн ахлагч Б.Билгүүнтулга, “Онлайн” багийн гишүүн А.Нэмүүлэн нар шилдэг оролцогчдоор шалгарав.
Б.Чимэглэн

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%