ХОТ БАЙГУУЛАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД 7 ДУГААР ХОРООНД ХЭРЭГЖИЖ БУЙ “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” БАЙГУУЛАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр буюу аравдугаар сарын 18-ны өдөр дүүргийн 7 дугаар хороонд агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах Дэд бүтцийн төв” буюу “Сервис центр” барих ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын Г-ийн 11-15 дугаар гудамжны нийт 200 гаруй өрх хамрагдах юм. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах оновчтой шийдэл нь сервис центр буюу “Дэд бүтцийн төв” юм. Тус төв нь энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын Г-ийн 11-15 дугаар гудамжны нийт 200-300 айл өрхийг дулаан,цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна.














УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?
санал өгсөн: 301