Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

2018-10-29

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэллээ. Шалгалтаар байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээний нөхцөл байдал, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүд, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзэх ажээ. Ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд манай аймагт ажиллах бөгөөд энэ үеэр Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт аудитын алба, Хүнс хөдөө аж ахуйн газар, Захирагчийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гаалийн газар, Эмнэлэг, сургууль зарим орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгах юм. Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шарын гол суманд ажиллахаар болжээ. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%