Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Мөнхбаярын санаачилгаар "Гар утасгүй – Монгол наадгай” уриан дор 13-р хорооны иргэдэд уламжлал болсон шагайн тоглоомыг дэлгэрүүлэхэд уриалж ширээний шагайн тэмцээнийг өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Иргэний танхимын зохион байгуулагч амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 12 хэсгийн 12 баг тамирчид оролцсон ба 1 баг 5-н гишүүнтэй нийт 60-н иргэн хамарсан тэмцээн боллоо.
Тэмцээн:
1. Шагай няслах
2. Шагай шүүрэх
3. Морь уралдуулах гэсэн 3-н төрлөөр зохион байгуулж нийлбэр оноогоор
1-р байр 8-р хэсгийн баг тамирчид 101 оноогоор өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр 4-р хэсгийн баг тамирчид 97 оноогоор өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр 7-р хэсгийн баг тамирчид 89 оноогоор байр эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.