Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн даргын ивээл дор “Автомашины засварчин” мэргэжлийн ур чадварын уралдаан эхэллээ

2018-11-02

Аймгийн МСҮТ-д Хангайн бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг хамруулсан “Автомашины засварчин” мэргэжлийн ур чадварын уралдаан эхэллээ. Техникийн бүрэн бус тээврийн хэрэгслээс шалтгаалсан замын осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, авто машины засварчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг уралдааныг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн даргын ивээл дор зохион байгуулж байна. 
Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь улс, бүс, орон нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, соёл дутмаг, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангалтгүй байгаатай холбоотой. Уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэ онд тодорхой ажлуудыг зохион байгуулсаар ирлээ. Замын осол гэмтэл, хэрэг зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг бууруулах чиглэлээр судалгаа, дүгнэлтийг гаргаж, зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгүүдийг хийж, уралдаан, тэмцээнийг зохиож, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоол, шийдвэрүүдийг батлуулж, дэд зөвлөлүүдийг байгуулан ажиллаж байна.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%