Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга А.Ишдоржийн ивээл дор зохион байгуулсан “Автомашины засварчин” мэргэжлийн ур чадварын уралдаан хангайн бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын дунд амжилттай явагдаж, дүнгээ гаргалаа.
Автомашины засварчин мэргэжлийн багш нарын ур чадварын уралдаанд Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн багш Ц.Болдбаатар тэргүүлж, Булган аймгийн МСҮТ-ийн багш Т.Соёл-Эрдэнэ дэд байр, Орхон аймгийн МСҮТ-ийн багш М.Дашдэмбэрэл гутгаар байрыг эзлэв. Сурагчдын ур чадварын уралдаанд Ц.Энхбаяр, О.Тэсмөрөн, Г.Оргилболд нар эхний гурван байрыг эзлэлээ.