Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ажиллах журам

2014-09-17

Аймгийн ИТХ-ын 2013  оны 12-р сарын 02-ны өдрийн 5-р  хуралдааны 5/05   тоот тогтоолын

 3-р хавсралтаар батлав.

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ажиллах журам

Нэг. Ерөнхий   зүйл

 1-1. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь (цаашид төлөөлөгч гэнэ) Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймаг, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжууд дахь холбогдох  заалтуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.

1-2 Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бол НӨУБ-д сонгогдсон иргэдийн төлөөлөл мөн бөгөөд аймгийн нийт иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллана. Төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, эргүүлэн татах эсэх асуудлыг зөвхөн хурлын хуралдаанаар шийдвэрлэнэ.

1-3 Энэхүү журам нь сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн ажиллах журмын нийтлэг  үндэслэл болно.

       Хоёр.  Төлөөлөгчийн   үүрэг

2-1  Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь төрийн алба, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг чанд сахин, хуулийг дээдлэж, төрийн нууцыг хадгалж ажиллахын дээр хуралдаанд үг хэлж, санал гаргах, дүгнэлт хийхдээ асуудалд нотолгоо үндэслэлтэй, хариуцлагатай хандана.

 2.2 Төлөөлөгч нь хурлын хуралдаанд дэг, дотоод журмыг чанд сахиж, хуралдаан даргалагчийн зөвлөлгөө, шаардлагыг биелүүлж, идэвхитэй бүрэн, таслах эрхтэйгээр оролцож, асуудал санаачлан хэлэлцүүлнэ.

2.3 Хурлын хороодод хуваарилагдаж, хороодын ажиллах журмын хүрээнд үйл ажиллагаанд нь оролцож, тухайн асуудлаар өөрийн саналаа нэгдсэн санал дүгнэлтэнд тусгуулна. Хэрэв намын бүлгийн болон хороодын санал дүгнэлтэнд цөөнх болсон бол саналаа хуралдаанд танилцуулж болно.

2.4 Олонхийн саналаар шийдвэрлэгдсэн асуудлыг хүндэтгэн сахиж, түүнийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцоно .

2.5 Сонгогдсон тойргийнхоо болон нийт иргэдийн санал, захиа даалгавар, бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтоо ИТХ-ын шийдвэр, баталсан хөтөлбөр, чиглэлүүдэд тусгуулах, зохион байгуулж хэрэгжүүлэх санаачлага гарган ажиллаж, сонгогчдоо төлөөлөн нийтлэг ашиг сонирхолыг нь илэрхийлэн хамгаалж, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, бүртгэн тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлж хариу өгүүлэн сонгогч-иргэдэд ажлаа тайлагнаж, тэдэнтэй байнгын холбоотой ажиллана.

2.6 Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, хурлын хороодын удирдамж хуваариар хууль тогтоомж, төр засгийн бодлого, зорилт, аймгийн ИТХ-ын шийдвэр зорилтыг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах, хянан шалгах ажил, төлөөлөгчийн болон хурлын нэрэмжит өдөрлөг, зөвлөлгөөн, сургалт семинарт бүрэн оролцоно .

2.7 Шаардлагатай асуудлаар сум баг, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад амаар болон албан хуудсаар санал зөвлөмж, шаардлага, асуудал, асуулга тавина.

2.8 Тухайн нутаг дэвсгэр, сум байгууллага, иргэдийн тулгамдаж байгаа нийтлэг асуудлыг судлан тогтоож, дүгнэлт хийн түүнийг төр засгийн болон нутгийн захиргааны шийдвэр, үйл ажиллагаанд тусгуулах, төслийн болон бусад эх сурвалжаар шийдвэрлэх замыг эрэлхийлж, цаг алдалгүй арга хэмжээ авахуулахаар холбогдох талуудад танилцуулах зэргээр бүх нийтийн анхааралд оруулж, иргэдийг идэвхтэй татан оролцуулах замаар хэлцэл зөвшлийн зарчмаар зохистой шийдвэрлэхэд нь нөлөөлнө.

2.9 Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, халамж, дэмжлэг тусламжийн хуваарилалтыг оновчтой болгох, мэдээ мэдээлэл, холбоо харилцааны шуурхай байдлыг сайжруулах, аливаа хууль тогтоомж, бодлого, шийдвэр амьдрал дээр хэрхэн нийцэж тохирч байгаад иргэдийн саналыг  судлан дүгнэлт хийж холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх, нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчлийг бууруулах, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар явуулж байгаа ажилд дэмжлэг үзүүлж, шаардлагатай асуудалд хяналт шалгалт хийлгэж хариуцлага тооцуулан зөрчил дутагдлыг арилгуулах зэргээр хурлын хяналтыг хэрэгжүүлж ажиллана.

2.10 Төлөөлөгч нь сонгуульт ажилдаа НӨУБайгууллагууд, тэдгээрийн төлөөлөгчид, ажилтан сонгуультан нар, ТББ, үйлдвэр, аж ахуйн нэгж, хөдөлмөрийн хамт олон зэрэг иргэний нийгмийн бүтцүүд, иргэдийн идэвхтэй оролцоо, дэмжлэг туслалцааг өргөнөөр авч, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх замаар НӨУБ, сонгогчдын харилцан итгэлцэл, төр ард түмний холбоог бэхжүүлэхэд онцлон анхаарч ажиллана.

2.11 Төлөөлөгч нь хийсэн ажил, хүрсэн үр дүн, шийдвэрлэх шаардлагатай асуудал, орон нутгийн ажил амьдралын асуудлаар саналаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж,  сонгогчиддоо тайлагнан, сонгуульт ажлын дүнгийн талаарх мэдээлэл, олгосон зардлын зарцуулалтын тайланг хагас жил тутам хурлын ажлын албанд ирүүлж байна.

Гурав. Төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа

3.1 Төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь НӨУБ-ууд, бүх шатны засаг дарга тамгын газрууд ,тэдгээрийн албан тушаалтан, төрийн албан хаагчид  дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

3.2 Төлөөлөгчийг сонгуульт үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах гарын авлага, мэдээлэл удирдамжаар

хангаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт семинарит оролцуулах, гадаад дотоод туршлага судлах аялалд хамруулах ажлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, ажлын алба хариуцаж зохион байгуулна.

3.3 Орон нутагт сонгогчидтой уулзалт хийх, сурталчилгаа явуулах, сонгогчдыг хүлээн авч санал хүсэлтийг нь сонсоход байр, унаагаар үйлчлэх, зарлан мэдээлэх ажлыг сум, багийн Засаг дарга , ИТХ, ИНХ-ын тэргүүлэгчид, хөдөөгийн төлөөлөгчдийг Хурлын хуралдаанд оролцоход унаагаар үйлчлэхийг сумдын Засаг дарга, томилолтыг үндсэн байгууллага нь тус тус хариуцна.

3.4 Төлөөлөгчийн хурлын хуралдаан, хурлын хороодын ажилд оролцох үеийн байр, хоол, соёлын арга хэмжээ, бичиг хэрэг, нэгдсэн тээврээр үйлчлэх зардлыг аймгийн ИТХ-ын төсөвт тусган  зарцуулна.

3.5 Төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, албан хуудас хэрэглэнэ. Тэмдэг, үнэмлэх, албан хуудасны загварыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид баталж төсвөөс зардлыг  гарган захиалан хийлгэж , бүрэн эрхийн хугацаанд 1 удаа олгоно.

3.6 Хурлын төлөөлөгч нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12-р зүйлд заасан бүрэн эрхийн хүрээд  ажиллана.

3.7 Төлөөлөгчдийн сонгуульт ажлын хэрэгцээнд үйл ажиллагааны зардлыг аймгийн ИТХ-ын төсөвт тусгаж зарцуулж болно.

3.8 Нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлууд, иргэдийн санал хүсэлтийг судлан шийдвэрлэх, сонгогчдын захиа даалгавар, итгэлийг биелүүлэхэд төлөөлөгчийн хүлээх хариуцлага, гүйцэтгэх үүргийг өндөржүүлэх, хууль тогтоомж, төр, засгийн бодлого зорилт, шийдвэр, аймгийн ИТХ, тэргүүлэгчдийн шийдвэрийг сурталчлан хэрэгжүүлж, олон нийтийн хяналтыг ил тод, шуурхай болгож, төр ард түмний холбоог бэхжүүлэн НӨУБ-ын чадавхийг нэмэгдүүлэх үүднээс төлөөлөгчийн ажлыг дүгнэж, эсвэл  тодорхой  асуудлаар  болзолт уралдаан  зарлан дүгнэж  урамшуулал  олгож  болно. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%