Зуунмод сумын Аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо.
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шинэ
Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан гурав дахь жилдээ зохион байгуулагдаж
буй "Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн"-ийг 2018
оны 11 сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын ИТХ, ЗДТГ, Аймгийн Шатрын
холбоо хамтран зохион байгууллаа. Тэмцээнд нийт 19 тамирчин өрсөлдөж
Эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байрыг Б.Мөнгөнтулга/рейтинг 1868, оюутан/, 2-р
байрыг Т.Даваадугар/рейтинг 1870, 6-р багийн ахмад настан/, 3-р байрыг
Ч.Батбаатар/рейтинг 1897, аймгийн Цагдаагийн газрын ахлагч/, Эмэгтэйчүүдийн
төрөлд 1-р байрыг С.Эрдэнэчимэг/аймгийн МХГ-ын Улсын байцаагч/, 2-р байрыг
Г.Энхтамир/4-р багийн иргэн/, 3-р байрыг Д.Бадамцэцэг/3-р багийн иргэн, номын
санч/ нар эзэллээ. Эрэгтэйчүүдийн төрөлд эхний 1-3-р байранд шалгарсан
тамирчид, Эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд шалгарсан тамирчин 2018 оны 12
сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулагдах тэмцээний хагас шигшээ шат буюу
Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийн бичгээр
шагнагдлаа.