Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюунлаг иргэдтэй дүүргийн төлөө, иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд дүүргийн Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2100-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-өөс 87 насны эрэгтэй 44, эмэгтэй 20 нийт 64 шатар сонирхогч оролцлоо.
Тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, нийслэлийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан юм.
Тэмцээнд оролцож байр эзэлсэн байдлыг танилцуулбал:
Эрэгтэй
1-р байр: Д.Индэръябүд /17-р хороо/
2-р байр: Ж.Бат-Өлзий /8-р хороо/
3-р байр: Б.Баатар /15-р хороо/
Тусгай байр: А.Ананд /7-р хороо/
Б.Баттулга /6-р хороо/
Ц.Лхагвасүрэн /1-р хороо/
Эмэгтэй
1-р байр: Г.Цэгмэд /3-хороо/
2-р байр: Д.Цэдэнхорол /13-р хороо/
3-р байр: Л.Мөнхзаяа /14-р хороо/
Тэмцээнээс шалгарсан эрэгтэй эхний 6, эмэгтэй эхний 3 шатарчин нийслэлийн сонирогчдын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох юм.
Энэхүү тэмцээн нь 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргээсээ шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчид 2014, 2015, 2016, 2017 онуудад нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 1, 2, 3 дугаар байранд шалгарч УИХ-ын даргын нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан юм.
Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авсан шатар сонирхогчиддоо амжилт хүсье.