Аймгийн
ИТХ-ын 2013 оны 12-р сарын 02-ны
өдрийн
Ү хуралдааны 5/05 тоот тогтоолын
8-р хавсралтаар батлав.
Хурлаас
аймгийн Засаг дарга, тамгын газар, бусад байгууллага иргэдтэй харилцах, хамтран
ажиллах журам
Нэг.
Ерөнхий зүйл
1.1
Монгол улсын Үндсэн хууль, Монгол
улсын Засгийн газрын тухай хууль, Монгол
улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад хууль
болон Монгол улсын засгийн газрын 1994
оны 58, 1997 оны 137, 2002 оны 90-р тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэн аймгийн ИТХ,
Засаг даргын Тамгын газар, бусад байгууллагатай харилцах харилцааг
зохицуулахад энэхүү журмын зорилго
оршино.
1.2 НӨУБ, нутгийн захиргааны ажлын уялдаа
холбоог сайжруулах үүднээс шаардлагатай үед аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн
хуралдаанд аймгийн засаг даргыг, аймгийн засаг даргын зөвлөлийн хуралд
ИТХ-ын даргыг тус тус урьж
оролцуулж болно.
1.3 Хэлэлцэх асуудлын ач холбогдол, хамрах
хүрээнээс хамааран сум, байгууллагуудын ажил дүгнэх, аймгийн хэмжээний томоохон
арга хэмжээг зохион байгуулах, шагнал урамшуулал, боловсон хүчний байршуулалт
зэрэг асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэх, гарах шийдвэрийн үндэслэлийг сайжруулах
зорилгоор шаардлагатай үед ИТХ-ын тэргүүлэгчид, засаг даргын зөвлөлийн хурлыг
хамтруулан хийж болох бөгөөд харин шийдвэр нь өөр өөрийн эрх хэмжээ, арга
хэлбэрээр баталгаажна.
1.4
ИТХ-ыг ажлын хэрэгцээ, шаардлагын үүднээс мэдээлэл, холбогдох баримт бичгээр
хангах ажлыг ЗДТГазар хариуцаж, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын
болон бусад холбогдох байгууллагын
шийдвэрүүдийг ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт танилцуулж байна.
1.5 Аймгийн ИТХ-д тодорхой баг, сумдтай
холбоотой нийтлэг томоохон асуудлыг тусгайлан хэлэлцүүлэх бол тухайн тойргоос
сонгогдсон төлөөлөгчид мэдэгдэж саналыг
ньь авсан байна.
1.6
Сум, багийн хурал, тэргүүлэгчид, ажлын алба, орон нутгийн захиргаадад мэргэжил
арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт үнэлгээ явуулах, тэдгээрийн ажлыг үнэлж
дүгнэхэд ИТХ-ын тэргүүлэгчид, хороод, ажлын алба, Засаг даргын тамгын газар,
холбогдох хэлтэс, агентлаг, албадууд нэгдсэн удирдамж, хамтарсан ажлын хэсгээр
оролцоно.
1.7 Төр, засгийн бодлого шийдвэр, хууль
тогтоомжуудыг сурталчлах, нутгийн удирдлагын болон хууль хяналтын
байгууллагуудын оролцоотой үзлэг шалгалт, орон нутгийн удирдлагуудын цугларалт,
семинар зэрэг ажлыг хамтарсан
төлөвлөгөөгөөр зохион байгуулна.
1.8 Аймгийн чанартай хурал зөвлөгөөн зохион
байгуулах, сум байгууллагуудын удирдлагад удирдамж үүрэг даалгавар өгөх,
цуглаан, мэдээлэл, ажил төрлийн шуурхай зөвлөгөөн хийх асуудлаар аймгийн ИТХ-ын дарга, Засаг
даргатай зөвшилцөж, холбогдох албан тушаалтан нарыг оролцуулах талаар тухай бүрийд нь тохиролцож байна.
1.9 Аймаг, сум, багийн Хурал,
тэргүүлэгчдийн тогтоол бусад эрхийн актууд нь хууль зүйн үндэслэл
шаардлагад
нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж зөвлөмж өгөх ажилд ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс мэргэжлийн
туслалцаа дэмжлэг үзүүлнэ.
1.10 Аймгийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн
хуралдаан дээр нутгийн захиргааны байгууллага болон бусад асуудалтай холбогдож
гарсан санал шүүмжлэл, иргэдийн санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, түүнчлэн
Хурал, тэргүүлэгчид, хурлын хороодоос гаргасан шийдвэр, өгсөн зөвлөмж, тавьсан
асуудлуудыг бүртгэн тооцох, хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ, үр дүнг
мэдээлэх асуудлыг ЗДТГ хариуцна.
1.11 Аймгийн ИТХ-аас Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлэлт өгч оны эцсийн хуралдаанаар дүгнэж байна.
1.12 Энэхүү журмын биелэлтийг хангуулах ажлыг
аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нар
хариуцаж, зөрчигдсөн тохиолдолд шуурхай зохицуулалт хийж мөрдүүлнэ.
1.13
Энэхүү журам нь тухайн асуудлаар сумдын ИТХ-аас батлан мөрдөх журмын
нийтлэг үндэслэл болно.
Хоёр
. ЗДТГ-аас ИТХ-д үзүүлэх үйлчилгээ
2.1 Аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн
тогтоол, бусад шийдвэр, баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион
байгуулж, явцад нь хяналт тавьж үр дүнг нэгтгэн мэдээлж цаг үеийн асуудлаар
мэдээлэл тогтмол өгч хуралдааны үеэр
ажлын аппарат ажиллуулахад нь дэмжлэг, бусад
үйлчилгээг үзүүлнэ.
2.2
Хурал, Тэргүүлэгчдэд ирүүлэх мэдээлэл нь :
а.
Төсвийн орлогыг сум байгууллагаар, төсвийнзарлагыг сумаар, татаас олголтыг сум
байгууллагаар, нийгмийн даатгалын сангуудын орлогын биелэлтийг сумаар, эрүүл мэндийн
даатгалын санхүүжилтыг сумаар тус тус
өссөн дүнгээр нь улирал бүрээр
б. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн
биелэлтийн байдлыг хагас жил тутам өссөн дүнгээр
в. Аймгийн ИТХ-ын хуралдаан, тэргүүлэгчдийн
хурлаас өгсөн үүрэг, зөвлөмж чиглэл, албан тоотын биелэлтийг жилийн дүнгээр
г. Хугацаа зааж өгсөн
үүрэг, зөвлөмж чиглэлийн
биелэлтийг тухай бүр
д. Төрийн дээд шагнал цол, одон медальд
тодорхойлох хүний материалыг тэргүүлэгчдийн
хуралд тухай бүрийд нь
е. “ Алдарт эх “ одонгоор шагнуулах эхчүүдийн
материалыг жил бүрийн 2-р сарын 15-ны дотор
ё. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтан нараас
торгууль шийтгэврээр орон нутгийн орлогод оруулсан орлогын
дүнг улирал бүр өссөн дүнгээр
ж. Хурлын хуралдаан дээр гарсан санал
шүүмжлэлийн мөрөөр зохиосон ажил, түүний үр дүнг дараагийн хуралдааны өмнө
мэдээлэх зэрэг болно .
2.3 ЗДТГ нь аймгийн ИТХ-ын ажлын албаны
мэргэжилтнүүд байнга сууж ажиллах, Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай
өрөө тасалгаа, ширээ сандал, техник хэрэгсэл болон бусад аж ахуйн зүйлээр хангах, гэрэл, дулаан, цэвэрлэгээ зэрэг ажлын байрны хангамж, шуудан, авто
гражийн үйлчилгээ үзүүлэн Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж аж ахуйн талаар үйлчилнэ.
2.4
Аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд нь баяр ёслол, соёл олон
нийтийн арга хэмжээ, ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой
нийтлэг асуудлаар тамгын газрын ажилтнуудын
нэгэн адил хангамж үйлчилгээг эдэлнэ
2.5 Хурлын төлөөлөгчид болон ажлын албаны
мэргэжилтнүүдийг томилолтоор ажиллахад шаардлагатай үед захиалгын дагуу унаагаар үйлчилнэ.
2.6 Аймгийн ЗДТГазар нь хурал тэргүүлэгчдийн
гадаад харилцааны асуудлаар тэргүүлэгчдийн ажлын албатай хамтран баримт бичиг
бэлтгэх, хурлын шугамаар гадаад оронд
айлчлах болон гадаадаас ирэх
төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл хангаж, зочин төлөөлөгчдөд үйлчилнэ.
2.7 Аймгийн ИТХ-ын хуралдааны бэлтгэл хангах
болон хуралдааны үеийн бичиг хэрэг, байр, техник хэрэгсэл, төлөөлөгчдөд унаа,
хоолоор үйлчлэх, нам эвслийн бүлэг, Хурлын хороод ажиллах нөхцөл бололцоог
бүрдүүлэх зэрэг ажилд захиалгын дагуу
ЗДТГ дэмжлэг үзүүлнэ.
Гурав.
Сумдын ИТХ, багийн ИНХ-д арга зүйн туслалцаа , дэмжлэг үзүүлэх, сум, багийн
Засаг дарга, сумдын ЗДТГ-тай харилцах
3.1
Аймгийн ИТХ-ын болон тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл, шийдвэрээр үүрэг,
зөвлөмж өгч зохион байгуулалтаар болон
гарын авлага, зөвлөмж, мэдээ мэдээллээр хангана.
3.2 Ажилтай нь танилцаж арга зүйн зөвлөмж өгч,
туршлагыг харилцан солилцуулах, хурлын ажлын тодорхой сэдвээр хурлын ажилтан,
сонгуультан нарын бүсчилсэн болон нэгдсэн семинар, үзүүлэх ажил зохион
байгуулж, үр дүнг нэгтгэн тэргүүлэгчдийнхурлаар хэлэлцэж шийдвэр, дагаж мөрдөх
журам гаргана.
3.3 Сум, багийн удирдлагууд эдийн засаг, нийгмийн
аймгийн жилийн зорилтонд тусгах болон бусад асуудлыг аймгийн ИТХ-аар
хэлэлцүүлэхдээ тухайн багаас сонгогдсон төлөөлөгчдөд урьдчилан танилцуулсан
байна.
3.4 Зохиосон ажлын мэдээ тайланг нь авч нэгтгэн
зөвлөмж чиглэл өгнө. Аймгийн ИТХ-д ирүүлэх мэдээлэл нь :
а. НӨУБ-ын үйл ажиллагааны мэдээг загварын дагуу гаргаж 1-р сарын 15-нд
б. Сумын ИТХ-ын ажлын тайланг 6-р сарын 25, 12-р сарын 30–нд
в.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлийн жилийн ажлын
тайланг 12-р сарын 30-нд
г.
Сумын ИТХ-ын болон Засаг дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын нарийн бичгийн
дарга, ИТХ-ын төлөөлөгчдийн хувийн
ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг дараа оны 1-р сарын 25-ны дотор
д.
Сумын болон багийн
ИНХ-ын ажлын онцлох
мэдээг сар бүрийн 30-ны дотор
е. Хурал, түүний
дэргэдэх байгууллагуудаас цаг үеийн
асуудлаар авах мэдээ, тайлан,
судалгааг тухай бүрийд нь заасан
хугацаанд тус тус гаргаж ирүүлнэ.
3.5 Сумдын Хурлын ажилд хяналт шинжилгээ хийж,
үнэлгээ өгөх ажлыг бүрэн эрхийн хугацаанд 2 хүртэл, ажилтай нь танилцаж
түвшин тогтоох ажлыг жил бүр хийнэ.
3.6 Сумдын хурлын удирдлага, ажилтан, сонгуультан
нарыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын тамгын
газар,
ЗГХЭГ болон Монголын Нутгийн Удирдлагын холбоо зэрэг ТББ-ын шугамаар зохиогдох
сургалт, мэдээлэл сурталчилгааны ажил болон бусад арга хэмжээнд хамруулахад
дэмжлэг үзүүлнэ.
3.7 Сумдын ИТХ-ын хуралдааны баримт бичгийг
аймгийн ИТХ-ын ажлын алба, багийн ИНХ-ын хуралдааны баримт бичгийг сумын ИТХ-ын
тэргүүлэгчид тухай бүрийд нь авч судлан зөвлөмж өгч, тавьсан асуудлыг нь шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.
3.8 Сумын ЗДТГ-аас сумын хуралд, багийн засаг
даргаас багийн ИНХ-д үйлчлэх асуудлаар аймгийн
ИТХурал -Засаг дарга тамгын газрын
харилцааны журмыг жишиг болгож өөрийн онцлогийг тусгасан журам гарган
мөрдөж болно.
Дөрөв. Хурлын дэргэдэх байгууллага, тэдгээрийг удирдах
4.1
Ажлын алба нь аймгийн ИТХ нь
тэргүүлэгчид, төлөөлөгчид, хурлын хороод, түр хороо, ажлын хэсгүүдэд мэргэжил арга зүй, техник зохион байгуулалтын
туслалцаа үзүүлж, мэдээллээр хангах, сумдын ИТХ-д мэргэжил арга зүйн зөвлөлгөө
өгөх, мэргэжлийн удирдлагаар хангах, аймгийн ИТХ-ын өдөр тутмын байнгын үйл
ажиллагаа, байгууллагын ерөнхий удирдлагыг хэрэгжүүлж аймгийн ИТХ-ын даргад
бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслаж, Хурал, тэргүүлэгчдийн тогтоол бусад
шийдвэрийн боловсруулалтанд мэргэжлийн
дэмжлэг үзүүлж, хэлбэржүүлэн гаргаж шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж,
нийтэд мэдээлэх, шийдвэрийн биелэлтэнд тавих хяналтыг зохион байгуулж үр дүнг
нэгтгэн танилцуулах ажлыг эрхэлнэ.
4.2
Иргэний танхим нь орон нутгийн тулгамдсан асуудлыг иргэдээр хэлэлцүүлэх, төрийн
бодлого боловсруулах, хууль тогтоох шийдвэр гаргахад иргэдийн оролцоог
нэмэгдүүлж, тэдний санал бодол, байр суурийг тусгах замаар нээлттэй, хяналттай,
хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа
чиглүүлэн ажиллана.
4.3 Ажлын шаардлагыг үндэслэн аймгийн ИТХ-ын
дэргэд төсвийн болон орон нутгийн өмчийн, аж ахуйн тооцоот, гэрээт нэгж,
албадыг байгуулан ажиллуулж болно. Тэдгээрийн үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын
дарга удирдаж ажлын алба нь удирдлага зохион байгуулалт, хяналт зохицуулалтаар хангаж
ажиллана. ОНӨ-ийн албыг орон
нутгийн өмч дээр суурилсан аж ахуйн
тооцоот нэгж болгон ажиллуулж орон нутгийн
өмчийн сан, төсвөөс дэмжлэг
үзүүлж болно. Түүний ажиллах журмыг хурлын тэргүүлэгчид батлаж,
гэрээ байгуулж ажиллана.
4.4 Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах салбар комисс, ГХУСАжлыг зохицуулах зөвлөл, Монголын нутгийн удирдлагын холбооны аймгийн салбар
зэрэг ИТХ-ын дэргэдэх байгууллагууд нь
тухайн чиглэлийн хууль, өөрийн дүрмийн
хүрээнд ажиллаж тэдний ажилд аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар
удирдлага зохион байгуулалтын, ажлын алба үйлчилгээний дэмжлэг
үзүүлнэ.
Тав
. Намууд, шашны болон ТББ-ууд, аж ахуйн
нэгжүүдтэй харилцах
5.1 Хурал нь өөрийн бүрэн эрхэд хамаарах,
нутаг дэвсгэрийн амьдралын нийтлэг болон
тодорхой асуудлыг шийдвэрлэхэд нутаг дэвсгэрийн хэмжээний улс төрийн нам,
иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн
нэгж, хамт олон, ажил мэргэжлийн холбоо, бүлгүүдтэй төлөөлөгчид, тэргүүлэгчид, хурлын хороо болон түр хороо,
ажлын хэсэг, хурал дахь нам эвслийн бүлгүүдээр
дамжуулж болон шууд харилцаж
хамтран ажиллана.
5.2
Монгол Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн хурлын сонгууль, нөхөн
сонгууль, ард нийтийн санал асуулга,
зохих зөвшөөрөл бүхий үндэсний хэмжээний болон нутаг дэвсгэрийн хүрээний
хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудтай
зөвшилцөж , хуулийн хүрээнд харилцаж
ажиллана.
5.3
Хурал, тэргүүлэгчид нь гаргасан
шийдвэрийнхээ биелэлтийг хангах, орон нутгаа хөгжүүлэхэд тус дөхөм болохуйц бусад
байгууллага, иргэдээс гаргасан санал санаачлагыг дэмжиж, тэдгээрийн үйл
ажиллагааг нутаг дэвсгэрийн хөгжлийн
бодлогод нийцүүлэн уялдуулж зохицуулна.
5.4
Аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага, тэдгээрийн салбар байгуулах талаар иргэд, сумдын ИТХ-ын саналыг судлан
үзэж ажиллах журмыг нь тогтоон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байна.
5.5
Нутаг дэвсгэрийн хэмжээнд ажиллаж байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагаанд
төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, өөрийн баталсан журмын хүрээнд хяналт тавьж ажиллана.
Зургаа
. Иргэдтэй ажиллах
6.1
Хурал нь төлөөлөгчид , тэргүүлэгчид , хороод, түр хороо, ажлын хэсэг, хурал
дахь нам, эвслийн бүлэг,ажлын алба, иргэний танхим зэрэг өөрийнзохион
байгуулалтын нэгж, бүтцүүд, хурлын дэргэдэх байгууллагуудаар дамжуулан иргэдэд
хууль тогтоомж, төр засгийн бодлого зорилт, өөрийнхөө шийдвэрүүдийг сурталчилна
.
6.2 Хуралдаанаар
хэлэлцүүлэх, дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх хууль тогтоомж, бусад шийдвэрийг боловсронгуй
болгох зэрэг бодлогын болон
тулгамдсан асуудлаар аймгийн иргэдийн
дунд тухай бүрийд нь хэлэлцүүлэг, санал
асуулга, судалгаа явуулж байна.
6.3
Иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч зөвлөгөө өгөх, холбогдох байгууллагад
уламжлан шийдвэрлүүлэх арга хэмжээг тухай бүрд нь авч, явуулж байгаа үйл
ажиллагаа, гаргах бодлого шийдвэртэй иргэд сонгогчдын эрэлт хүсэлт, санаа
бодлыг өргөнөөр тусгах, үйл ажиллагаандаа иргэн бүрт хүрч тэдний оролцоо
санаачлагад түшиглэн ил тод, нээлттэй, шуурхай байдлыг хангасан ажлын арга
хэлбэр, үйлчилгээг байнга эрэлхийлж ажиллана.