Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН САНГИЙН ЖУРАМ

2019-09-18

                                                                                                                      

 

 

                                                                                                                                                               Төсөл

 

 

ТОГТООЛ

 

 

Орон нутгийн өмчийн сангийн  журмын

шинэчилсэн найруулгыг батлах

 

 

         Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн  64 дүгээр зүйлийг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

1.    “Орон нутгийн өмчийн сангийн журам”-ын шинэчилсэн найруулгыг хавсралт ёсоор баталсугай.

2.    Энэ тогтоол гарсантай холбогдуулсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 60 дугаар тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан журмыг хүчингүй болсонд тооцсугай.

3.    Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Ажлын албаны дарга /Б.Оюунбат/-д үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                 Ч.ЧИМЭД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

                                                                             2014 оны … сарын ….-ны өдрийн

                                                                           ……… дугаар тогтоолын хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН  САНГИЙН

ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн дансанд бүртгэлтэй байгаа илүүдэл буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг акталж устгах, дахин ашиглах, худалдан борлуулах, хувьчилах, түрээслэх, ноогдол ашиг зэргээс орсон орлогыг бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавихад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

 

Хоёр.Орон нутгийн өмчийн санг бүрдүүлэх эх үүсвэр

2.1 Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа хөрөнгийг хувьчилсанаас орох орлого.

2.2 Илүүдэлтэй эд хөрөнгийг худалдан борлуулсаны  орлого.

2.3 Элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнээ нөхсөн буюу ашиглалтын хугацаа дуусч цаашид ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн худалдан борлуулсаны орлого.

2.4 Техник технологийн дэвшлийн шаардлагаас хоцрогдож зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон эд хөрөнгийг худалдан борлуулсанаас  орох орлого.

2.5  Анхны өртөгөө бүрэн нөхөөгүй боловч байгалийн гэнэтийн аюул, техникийн осолд өртсөнөөс цаашид ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг худалдан борлуулсанаас орох орлого.

2.6  Ашиглалтын явцад эвдэрч гэмтсэн эд хөрөнгийг засварлах, нөхөн сэргээх замаар худалдан борлуулсаны орлого.

2.7  Орон нутгийн өмчийг түрээсэлсэнээс орох орлого.

2.8  Орон нутгийн өмчид оногдох ноогдол ашгийн орлого.

Гурав. Орон нутгийн өмчийн санг зарцуулах

3.1 Орон нутгийн өмчийн хөрөнгийг хувьчилж худалдах, дуудлага худалдаагаар худалдах, шилжүүлсэнээс орох орлогыг аймгийн орон нутгийн өмчийн санд төвлөрүүлж, аймгийн ИТХ-ын хуралдааны тогтоолоор үндсэн хөрөнгө бэлтгэх, орон нутгийн өмч эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг “бүрэн хангалттай ” ханган биелүүлсэн байгууллагыг шагнаж урамшуулах, хувьчлал болон дуудлага худалдаа зохион байгуулахтай холбогдон гарсан зардалд зориулан зарцуулна.

3.2 Орон нутгийн өмч эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг “бүрэн хангалттай ” ханган биелүүлсэн байгууллагыг шагнаж урамшуулах, хувьчлал болон дуудлага худалдаа зохион байгуулахтай холбогдон гарсан зардлын хэмжээг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэнэ.

3.3. Урьдчилан гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг нөхөн санхүүжүүлэхгүй.

Дөрөв.  Орон нутгийн өмчийн  санг тайлагнах, хяналт тавих

4.1 Аймгийн өмчийн сангийн данс нь төрийн сан банкинд байршина.

4.2 Орон нутгийн өмчийн сангийн үлдэгдлийг он дамжуулан шилжүүлж дараа жилийн арга хэмжээнд зарцуулж болно.

4.3 Аймгийн өмчийн сангийн тайланг аймгийн ИТХ-ын ажлын албаны нягтлан бодогч  хагас бүтэн жилээр гаргана.

4.4 Орон нутгийн өмчөөс орсон орлогын гүйцэтгэлийг аймгийн ИТХ-ын ажлын алба нь аймгийн Засаг дарга, ИТХ–ын Тэргүүлэгчдэд жилд нэг удаа тайлагнаж байна.

4.5 Аймгийн өмчийн сангийн гүйцэтгэлд нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хяналт тавина.

                                          

 

 

 

………………..оОо………………….

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 206
42 / 20%
10 / 5%
38 / 18%
17 / 8%
9 / 4%
4 / 2%
4 / 2%
27 / 13%
12 / 6%
5 / 2%
38 / 18%