Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ “ төсөл 2018-2021 онуудад хэрэгжинэ

2018-11-16

2018 оны 11 дугаар сарын 13

 

Монгол улсын Засгийн гараас хэрэгжүүлж буй “Монгол мал” хөтөлбөр, “Хоршоог хөгжүүлэх хөтөлбөр”-тэй нийцүүлэн төсөл хэрэгжиж буй аймгуудын малчин өрхүүд болон аймаг, сумын төвийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж ядуурлыг бууруулах зорилготой “ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ “ төсөл суманд 2018-2021 оны хооронд хэрэгжихээр болоод байна.

Тус төлийн удирдах хороо / сумын Засаг даргаар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй/ иргэний танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

1.    Төслийн ерөнхий танилцуулга хийх

2.    Малчны бүлэг байгуулах

3.    Тэжээлийн агуулах саравч барих байршлыг тодорхойлох

4.    Хадлангийн салааны хэрэгцээ

5.    Мал угаах ванн хэрэгцээ шаардлага, байршил, хамрах хүрээ

6.    Худаг уст цэгийн хэрэгцээ, үйлчлэх хүрээ, байршил, малын тоо

7.    Дундын сангийн хөрөнгө

8.    Малчдын мэдээллийн төв, эмэгтэйчүүдийн бүлгийн ажлын байрыг засварлах тухай

а. Бэлчээрийн удирдлага ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь –хамтын оролцооны аргад тулгуурлан бэлчээрийн зохистой ашиглалтыг хангах малчдын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийх

б. Зах зээлийн хөгжил – малчдын болон эмэгтэйчүүд давамгайлсан бүлгүүд, хоршоо, бичил, жижиг үйлдвэрүүдэд санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлж, тэднийг худалдан авагчид, үйлдвэрлэгчидтэй холбох, зах зээлээ өргөжүүлэхэд туслах

в. Бизнесийн орчинг сайжруулах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм.

 

Төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг лавлах утас: 98640553, 98223346

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%