Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

2018-03-27

                                                                                                              

 

 


 

 

 

 

ТОГТООЛ

 

 

 

Журам батлах тухай

 

 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ  нь:

 

 

1. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн “Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

 

2. Дээрх журмыг мөрдөж ажиллахыг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгосугай.

 

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга / Б.Оюунбат/ -д үүрэг болгосугай.

 

 

 

 

ДАРГА                                  Ч.ЧИМЭД

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

                                                                                                             20…. оны … сарын ….-ны өдрийн

                                                                                                           ……… дугаар тогтоолын хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН

ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН

ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1. Энэхүү үлгэрчилсэн журмын үндсэн зорилго нь Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг нэг мөр зохицуулахад оршино.

Хоёр. Өмч хамгаалах байнгын зөвлөл

2.1. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага үндсэн хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг эзэмших, зөв зохистой ашиглах, үр ашгийг дээшлүүлэхэд эрх зүйн зөвлөгөөг өгөх, түүнчлэн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй шил¬жүү¬лэх, худалдах, акталж, дансаас хасах, устгах үндсэн хөрөнгийн талаар дүгнэлт, санал гаргаж холбогдох материалыг хууль тогтоомж, журмын дагуу бүрдүүлэх, эрх бүхий байгууллагаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцож, тайлагнах ажлыг тухайн хуулийн этгээдийн хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий хамтын удирдлагын хэлбэр мөн.

2.2. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь үйл ажиллагаандаа Иргэний хуулийн холбогдох заалт, Татварын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор баталсан журмын хоёрдугаар хавсралтын “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ”, Дэд бүтцийн сайдын /хуучнаар/ 2004 оны 19 дүгээр тушаалын хоёрдугаар заалтын 8 дугаар хавсралтаар тогтоосон “Автомашины эдэлгээний нөөцийн доод хязгаарын жишиг норм”, Төрийн өмчийн хорооны 2001 оны 615 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журам”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн  А/110 дугаар тогтоолоор баталсан “Өмч эзэмшлийн гэрээний үлгэрчилсэн загвар”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгдийн 2014  оны А/109 дугаар тогтоолоор баталсан “ Орон нутгийн өмчийг түрээслэх журам”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны А/107 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам” болон төрийн болон орон нутгийн өмчийн талаархи бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг мөрдлөг болгоно.

2.3. Өмч хамгаалах байнгын зөвлөлийг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга /захирал/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн байгуулж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд нь тусгаж, ажиллах нөхцөл боломжоор хангана.

2.4 Сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийг тухайн сумын ИТХ-ын даргын захирамжаар байгуулж,  ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулсан сумын төсөвт байгуулага бүрийн төлөөлөлийг хамруулсан 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллана. 

Гурав. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн эрх, үүрэг

3.1. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь тухайн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмч хөрөнгийн бүртгэл, тооллого, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах талаар тухайн жилд зохиох ажлын төлөвлөгөөг гарган байгууллагын дарга, захирлаар батлуулан мөрдөж ажиллана.

3.2 Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн тооллогыг жил бүр зохион байгуулж, дутсан, буюу ашиглалтгүй байгаа, цаашид ашиглах боломжгүй болсон хөрөнгийн шалтгааныг тогтоож дүгнэлт гарган гүйцэтгэх удирдлагад танилцуулна.

3.3 Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа үндсэн хөрөнгийн тоо, хэмжээ, үнийн дээд хязгаар буюу зах зээлийн үнийн судалгаа, техникийн болон бусад шаардлагын талаар зөвлөмж гаргаж гүйцэтгэх удирдлагад танилцуулна.

3.4 Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн хөрөнгөнд хамаарах эд хөрөнгийг актлах асуудлыг судлан дүгнэлт гаргаж, байгууллагын даргын тушаалаар шийдвэрлүүлнэ.

3.5 Өмч хамгаалах байнгын зөвлөлийн зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Үндсэн хөрөнгө шинээр авах буюу актлах тухай санал хүргүүлэхээр байгууллагын гүйцэтгэх удирдлагаас шийдвэр гаргасан тохиолдолд “Орон нутгийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, шилжүүлэх, актлах” журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлж аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

3.6 Тухайн хуулийн этгээдийн өмч хөрөнгийн тооллого, бүртгэл, ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдалд тавих дотоодын хяналт, шалгалтыг зохион байгуулж, түүнтэй холбогдох санал дүгнэлтээ бичгээр гарган гүйцэтгэх удирдлагад, түүнчлэн эрх бүхий дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

3.7 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, тогтоомж, журмыг мөрдөж ажиллахыг тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох бусад ажилтнаас шаардах, тайлбар гаргуулах, үндсэн хөрөнгийн холбогдолтой асуудлыг хэлэлцэхэд оролцож санал, зөвлөмж гаргах эрхтэй.

3.8 Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлөөс тухайн жилд зохиосон ажил, түүний үр дүн, байгууллагын өмчийн бүртгэл тооллого, ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал зэргийг тусгасан ажлын тайланг гаргаж жил бүрийн 12-р сарын 31-ны дотор сумын өмч хамгаалах байнгын зөвлөлд, сумын өмч хамгаалах байнгын зөвлөл нь жилийн ажлын тайлангаа дараа оны 1-р сард багтаан Аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ.  

Дөрөв. Хариуцлага

        4.1. Өмч хамгаалах байнгын зөвлөл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/107 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 10 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ.

 

--------------------------- ооо 000 ооо -------------------------

 

 

 

 

 

 

 

 

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 207
42 / 20%
10 / 5%
38 / 18%
17 / 8%
9 / 4%
4 / 2%
4 / 2%
27 / 13%
12 / 6%
5 / 2%
39 / 19%