Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баянголчууд орчин үеийн шинэ эмнэлгээ хүлээн авлаа

2018-11-28

Баянгол суманд 15 ортой Эрүүл мэндийн төвийг улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад орууллаа.

Хуучин эмнэлгийн барилга нь 1979 онд баригдсан ба 2004 онд их засвар хийгдсэн ч 2010 оноос барилгын хойд хэсгээрээ мөөгөнцөртөж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болоод байсан юм.

Аймаг, сумдын удирдлагууд, нутгийн ард иргэд, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн хөөцөлдлөгөөний үр дүнд Эрүүл мэндийн төв барих санхүүжилтийг 2018 оны төсөвт суулгуулжээ. Тус эмнэлгийн өрөө бүрт интернэт үйлчилгээ нэвтэрсэн ба эмч, сувилагчдаа дуудахын тулд товч дараад болох гэнэ.

Баянгол сум нь дөрвөн мянга орчим хүн амтай бөгөөд жилд 300 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүртэх боломжтой болсондоо баярласан иргэд эмнэлэгтээ мөнгө болон малаар хандив өргөж байгаа аж. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 245
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
17 / 7%
7 / 3%
45 / 18%