Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Маягт батлах тухай

2014-09-19

                                                            

 

                                                Тушаал

 

2014 оны 07-р сарын ... өдөр          Дугаар....                                   Улаангом

 

                                             Маягт батлах тухай

 

            Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07-р сарын 03-ны өдрийн А/107  дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 6-р бүлгийг үндэслэн ТУШААХ  НЬ:

1.    Орон нутгийн өмчит байгууллагуудын хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах зар мэдээ, бүртгэлийн маягт, дуудлага худалдааны тэмдэглэл хөтлөх маягт, худалдах худалдан авах гэрээний загвар маягтуудыг хавсралтаар баталсугай.

2.    Батлагдсан маягтуудын дагуу дуудлага худалдааг зохион байгуулж байхыг аймгийн ИТХ-ын ажлын алба болон сумын ИТХ-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ДАРГА                                  Б. ОЮУНБАТ

 

Маягт -1

 

АВТОМАШИНЫ ДУУДЛАГЫН

ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

 

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 20... оны .... дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр “............................................” орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ....... улсад үйлдвэрлэж, ........ онд ашиглалтад орсон, ...... маркийн, .................... мотортой, ............. арлын дугаар, .............. тоот улсын бүртгэлийн дугаартай, нийт ..... км/цаг явсан автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

 

Дуудлагын худалдаа 20... оны ...... дугаар сарын ......-ний өдрийн ....... цагт  .......................................... газрын  ............. байрны ......  давхарын Хурлын танхим /..... тоот өрөөн/-нд болно.

 

Дуудлагаар худалдах автомашины доод үнэ: .......................... /................................................/ төгрөг

Дэнчингийн хэмжээ: ....................... /.................................................../ төгрөг

 

Оролцогч дэнчингийн мөнгийг Төрийн сан дахь Орон нутгийн өмчийн сангийн 150051401 тоот  дансанд1 тушаасан баримт авчирснаар оролцох эрх авна.

 

Дуудлагаар худалдах автомашиныг өмч эзэмшигч байгууллага дээр очин үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, автомашины талаарх мэдээллийг Аймгийн ИТХ-ын ажлын албаны 70452828, Сумын ИТХ-ын  ................ утсаар авна уу.

 

 

                                                     АЙМГИЙН ИТХ-ын АЖЛЫН АЛБА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Маягт-2

 

ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ

 

Дугаар ------------

 

1. Ямар аж ахуйн нэгжийн эд хөрөнгийн дуудлагын худалдаанд оролцох:

 

------------------------------------------------------------------------------------------------------

2. Оролцогчийн овог, нэр ------------------------------------------------------------------

3. Оролцогчийн иргэний үнэмлэхийн № -----------------------------------------------

4. Оролцогчийн регистрийн № -----------------------------------------------------------

5. Зөвлөхийн овог нэр -----------------------------------------------------------------------

6. Зөвлөхийн иргэний үнэмлэхийн № ----------------------------------------------------

7. Дэнчингийн хэмжээ ------------------------- /үсгээр/ ----------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------

8. Дэнчинг шилжүүлсэн ----------он -------- сар ------------- өдөр ----------- цаг

9. Оролцогчийн оршин суугаа тодорхой хаяг ---------------------------------------

-----------------------------------------Харилцах утас ---------------------------------

10. Бөглөсөн : он -----------сар -----------өдөр -------- цаг ----------------------

11. Дуудлагын худалдааны нөхцөл болон -------------------------------------------

/эд хөрөнгийн нэр / танилцсан:

 

Гарын үсэг -------------------------

 

 

 

 

 

Дуудлагын худалдаанд оролцох бүртээ энэ хүснэгтийг бөглөж, дэнчинг төлсөн баримтын 1 хувь, оролцогчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргаж, дугтуйнд хийгээд бүртгэлийн хайрцагт хийнэ.

Хүснэгтэнд бичигдсэн мэдээллийн үнэн зөв байдлыг бөглөгч бүрэн хариуцах ба алдаатай, буруу бөглөсөн бол дуудлагын худалдаанд орох боломжгүй болохыг анхаарна уу.

 

 

 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН

ТУХАЙ ХУУЛИАС .....

ЗУРАВДУГААР БҮЛЭГ

 

40 дүгээр зүйл. Дуудлагын худалдаанд оролцогчдын эрх,үүрэг

1. Дуудлагын худалдаанд оролцогчид дараахь эрхтэй:

1/ дуудлагын худалдаанд хамаарагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн талаар өөрийн сонирхсон мэдээллийг үнэ төлбөргүй олж авах;

2/ уг ажиллагаанд өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох;

З/ дуудлагын худалдаанд биеэр буюу төлөөллөөр оролцож ялаагүй бол дэнчингээ буцааж авах;

4/ дуудлагын худалдааг товлон зарласан хугацааг хожимдуулсан буюу өмнө явуулснаас, түүнчлэн худалдааг явуулаагүйгээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

5/ дуудлага худалдааны журам зөрчигдсөнтэй холбогдох гомдлоо Төрийн өмчийн хороо, шүүхэд гаргах.

2. Оролцогчид дараахь үүрэгтэй:

1/ дуудлагын худалдаанд оролцохоо худалдаа эхлэхийн өмнө худалдаа зохион байгуулагчдад бүртгүүлэх;

2/ зар, мэдээнд заасан хугацаанд тогтоосон дэнчингээ тавих;

3/ өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай худалдаа зохион байгуулагчид үнэн зөв мэдээлэх;

4/ дуудлагын худалдаанд ялбал худалдан авсан эд хөрөнгийн үнийг хуульд заасан хугацаанд төлөх;

5/ худалдан авсан эд хөрөнгөө гэрээнд заасан хугацаанд хүлээн аваагүйгээс худалдагчид учирсан хохирлыг нөхөн төлөх.

 

************

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Маягт-3

 

ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

 

.. оны ... сарын ..... өдөр                                   Дугаар                                                    Улаангом хот

 

1. Байгууллагын нэр                                                                      .................................................

2. Дуудлагын худалдаагаар худалдах эд                                     .................................................

хөрөнгийн нэр, марк, дугаар, тоо хэмжээ                                   .................................................

3. Дуудлагын худалдааны тухай                                                  .................................................

зарласан сонины нэр, дугаар, сар өдөр                                        .................................................

а/ Дуудлагын худалдаа явагдсан газар,                                       .................................................

он сар, өдөр, цаг минут                                                                 .................................................

4. Дуудлагын худалдааны доод үнэ/................. мян төгрөг

/үсгээр/ ................................................төгрөг

а/ Дэнчингийн хэмжээ /мян төгрөгөөр/......................төгрөг /үсгээр ................................................

5. Оролцогчдын нэр

1. .............................................

2. ..............................................

3. ..............................................

4. .............................................

5. .............................................

6. .............................................

6. Ажиглагчдын нэрс

1. .............................................

2. .............................................

3. .............................................

4. .............................................

9. Нэмэлт тэмдэглэл ................................................

............................................................................................

……………………………………………………………

Дуудлагын худалдааг зохион байгуулж явуулсан:

1. Төрийн өмчийн хорооны төлөөлөгч                       ................................................

                                                                                        ................................................

2. Хөтлөгч:                                                                    .................................................

                                                                                        .................................................

2. Тэмдэглэл хөтлөгч

................................................ /албан тушаал, овог нэр/

.................................................

  Хөтлөгч ...................................... дуудлагын худалдааны журмыг танилцуулж, дуудлагын худалдаа эхэлснийг зарлав. Өсгөн нэмэгдүүлэх үнийн доод хязгаарыг................................... /............................................./ төгрөгөөр, дээд хязгаарыг .............................. ./................................................/ төгрөгөөр тус тус байхаар тохиров.

                                           Дуудлагын худалдаа дараах байдалтай явагдав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

............................................................................................................................................................................................................................................................................................................................

Дуудлагын худалдааны эцсийн үнэ ........................ төгрөг .....................мөнгө / үсгээр................................................................................................................/

Удаахь оролцогчийн эцсийн үнийн санал ........................ төгрөг .....................мөнгө /үсгээр...................................... ........................................................................................................................................................./

Дуудлагын худалдаанд ялагчийн овог нэр ................................................................................ оршин суугаа хаяг, харилцах утас ..............................................................................................

Удаахь оролцогчийн овог нэр, .................................................................................

оршин суугаа хаяг, харилцах утас ...............................................................................................

Дуудлагын худалдааны тэмдэглэлтэй танилцсан:

Төрийн өмчийн хорооны төлөөлөгч .......................................................................

Дуудлагын худалдааны хөтлөгч: .......................................................................

Дуудлагын худалдааны тэмдэглэл хөтлөгч: .......................................................................

Дуудлагын худалдаанд оролцогч: ......................................................................

……………………………………………………………………………………………………………………

……………………………………………………………………………………………………………………

 

 

 

 

Маягт-4

ХУДАЛДАХ-ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ

 

 

20… оны … дугаар                                           Дугаар                                        Улаангом

сарын  … -ны өдөр                                                                                           

 

                                                         Нэг: Нийтлэг үндэслэл

         Нэг талаас худалдан авах болон дуудлагын худалдааг зохион байгуулж явуулсан Аймгийн ИТХ-ын ажлын алба цаашид “Худалдагч” гэх/, нөгөө талаас худалдан авагч  иргэн /компани/ ………………………………………………… /цаашид “Худалдан авагч” гэх/ нар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хууль болон холбогдох эрх зүйн актын хүрээнд дор дурьдсан нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав.

         1.2 Өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн нэр:

 …………………………………………………………………………………………………………

         1.3 Худалдан авсан үнэ …………………… /……………………………………………../ төгрөг.

        

                                                      Хоёр: Гэрээний зүйл, гол нөхцөл

         2.1 Энэхүү гэрээгээр худалдан авагч нь худалдсан …………………/………........./ төгрөгийн үнийг төлөх, худалдагч нь үнийг бүрэн төлсний дараа ……………………………………………………… худалдсан хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

                                                     Гурав: Худалдан авагчийн эрх үүрэг

         3.1 Худалдан авсан ........................ /................................................../ төгрөгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 43 дугаар зүйлд заасны дагуу “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан 20... оны .... дугаар сарын ....-ны өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор буюу 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр багтаан Төрийн сан дахь Орон нутгийн өмчийн сангийн 150051401 тоот дансанд шилжүүлнэ. Худалдан авагч нь Худалдагчийн дансанд мөнгө шилжүүлсэн өдрийг төлбөр хийсэн өдрөөр тооцох бөгөөд Худалдан авагч үнэ төлсөн баримтыг Аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ.

         3.2 Худалдан авсан ......................................... төгрөгийн үнийг төгрөгөөр төлнө.

        

                                                          Дөрөв: Худалдагчийн эрх, үүрэг

         4.1 Худалдан авагчаас тавьсан дэнчин ........................... / ..................................... / төгрөгийг үүргийн гүйцэтгэлд оруулан тооцно.

         4.2 Худалдан авагчийг худалдан авсан .................................. / ................................../ төгрөгийн үнийг энэхүү гэрээний 3.1-д заасан хугацааны дотор төлөхийг шаардах эрхтэй.

 

                                                      Тав: Хариуцлага

         5.1 Худалдан авагч худалдан авсан ................................ /                               / төгрөгийн үнийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол худалдаж авах эрхээ алдана.

         5.2 Худалдан авагч нь худалдан авсан ................................... төгрөгийн үнийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол дэнчинд тавьсан ............................. / ............................... / төгрөгийг улсын төсвийн орлого болгоно. 

                                                         Зургаа: Бусад

         6.1 Гэрээг монгол хэлээр хоёр хувь үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд хувь тус бүр нэгэн адил хүчинтэй байна.

         6.2 Гэрээний үүргийн талаар үүссэн маргааныг 2 тал харилцан тохиолцох замаар шийдвэрлэх бөгөөд тохиолцоонд хүрээгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

   Хаяг:  а/Худалдагч:       Аймгийн ИТХ-ын ажлын алба                                                                           

                                 Хаяг: АЗДТГ-ын 213 тоот

                                                Утас: 70452828

         б/Худалдан авагч:

                                                Регистрийн дугаар:

                                                Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . . .  . . . . . . . . .  . . .  . . . . . . . .

        

                                                                ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

Худалдагчийг төлөөлж:                                                                Худалдан авагчийг төлөөлж:

……………………………..                                             ……..……………………   

 ................................/                           /                             . . . . . .  . . . . . . /                        /  

 

 

 

 

 

 

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 207
42 / 20%
10 / 5%
38 / 18%
17 / 8%
9 / 4%
4 / 2%
4 / 2%
27 / 13%
12 / 6%
5 / 2%
39 / 19%