"МОНГОЛ БАХАРХАЛ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 11 дүгээр сарыг “Бахархалын сар” болгон зарласантай холбогдуулан 2 дугаар хорооны Иргэний танхимын ажилтнаас санаачлан үндэсний өв соёл, уламжлалаа сэргээх, хайрлан хамгаалах, хадгалах, сэдлийг иргэдэд төрүүлэхээр “Монгол бахархал” өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хорооны Иргэний танхимд зохион байгуулав.
Өдөрлөгийн арга хэмжээнд хорооны ИНХ-ын дарга С.Хишигбаатар, ДИТХ-ын ИООНХХ-ын нийтийн сонсгол, сургалт, хэлэлцүүлэг хариуцсан ажилтан Б.Солонго, иргэдийн төлөөлөл оролцлоо. Өдөрлөгөөр Иргэний танхимын ажилтан Г.Батболд "Монгол үндэсний хувцас" сэдвээр иргэдэд мэдээлэл өгч, Монгол үндэсний хувцасны үүсэл хөгжил, Монгол үндэсний хувцсаа дээдлэн хүндлэхийн утга учрыг тайлбарлан таниулах танин мэдэхүйн талаар сургалт зохион байгуулав. Мөн үеэр тус хорооны иргэн Г.Цагаан Монгол дээлний оёдол, эсгүүрийн аргачлал, технологийн талаар иргэдэд мэдээлэл өгөв. 
УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?
санал өгсөн: 301