Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ЭЭЛЖИТ ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨВ

2018-12-12

Аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаан 2018 оны 11 сарын 30-ны өдөр 10:00 цагаас эхлэн 23:25 минутад өндөрлөв. 39 төлөөлөгч ирэхээс 35 ирж, 89,7 хувийн ирцтэй эхэлсэн.

Нийт 8 асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1. Аймгийн орон нутгийн 2018 оны төсөвт зохицуулалт хийж, өөрчлөн батлах тухай, 

2. Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай

3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийн тухай

4. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 онд хийсэн ажлын тайлан 

5. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

6. Зарим газрыг улсын тусгай хамгаалалтанд авах тухай

7. Орон нутгийн өмчийн газрын 2017-2018 онд хийсэн ажлын тайлан, 2019 онд хувьчлах, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай

8. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар сумдад тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%