Газрын зураглал хийх сургалт боллоо
Өнөөдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Байгальд ээлтэй хөршүүд ТББ хамтран хороодын Иргэний танхимын зохион байгуулагч нарт иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглал хийх сургалт зохион байгууллаа. Иргэдийн оролцоотой газрын зураглал хийснээр тухайн хорооны амьдрах орчны зураглал үнэн бодит гарах бөгөөд хогийн цэг, худаг усны байршил тоо зэрэг тулгамдсан асуудлын талаар бодитой мэдээлэл гарч ирэх юм. Энэ удаагийн сургалтаар тухайн газрын зураглалын талаар ерөнхий ойлголт, ач холбогдол зураглал хийх дараалал зэргийг танилцууллаа. Сургалтаас Иргэний танхимын зохион байгуулагч нар өөрсдийн хорооны талаар тоон мэдээлэл цуглуулах даалгавар авсан ба уг мэдээллээ 2 дахь удаагийн сургалтаар газрын зураглал дээр оруулах практик хичээл орох юм.