Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨЛӨӨЛӨГЧИД ЦАХИМ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2014-10-03

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас  www.khural.mn цахим хуудасны сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус сургалтанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгчид идэвхтэй оролцож, цахим хуудасны талаар мэдээлэл авч, өөр өөрийн цахим хуудсаа үүсгэх, хэрхэн хөгжүүлэх, мэдээ нийтлэл хэрхэн оруулах талаар сурч мэдсэн юм. Ийнхүү Чингэлтэй дүүргийнхээ www.chingeltei.ub.khural.mn  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсыг нээн ажиллуулж эхэллээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-уудын сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжих төслийн 4-р хүрэх үр дүнгийн хүрээнд Монгол Улсын 330 сум, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн нийт 361 ИТХ, 8000 гаруй төлөөлөгчийг нэгтгэн холбосон интерактив, портал хурал.мон буюу khural.mn цахим хуудсыг бүтээгээд байна. Энэхүү цахим хуудас нь ИТХ-уудын мэдээ мэдээлэл, туршлага солилцох, хамтын ажиллагаа хөгжүүлэх цогц систем бөгөөд 361 гаруй дэд цахим хуудасны мэдээ мэдээллийг нэгтгэн харуулдаг үндсэн цахим хуудас; 361 ИТХ-д зориулсан дэд цахим хуудас; үндсэн болон дэд цахим хуудасны цэс, мэдээ мэдээлэл, санал асуулга, хэлэлцүүлэг, хэрэглэгчид гэх мэт бүх нөөцийг удирдах боломж олгох нэгдсэн удирдлагын цахим хуудас; дэд цахим хуудсанд бүртгүүлсэн 8000 гаруй төлөөлөгч өөрийн эрхээр нэвтрэн орж мэдээ, мэдээлэл авах, бусад төлөөлөгчидтэй санал бодлоо солилцох боломжийг олгох интра буюу төлөөлөгчийн цахим хуудас; үндсэн цахим хуудасны мэдээ мэдээллийг харуулах аndroid болон iOS үйлдлийн систем бүхий ухаалаг утсанд зориулсан мобайл аппликэшн /аndroid, iOS/; мөн бүх төлөөлөгч хоорондоо харилцах аймаг, сум, дүүрэг болон өөрийн нэрээс бүрдсэн хаяг бүхий тусгай цахим шуудангийн систем; нэг болон түүнээс дээш хэдэн ч төлөөлөгчтэй бүлэг үүсгэн харилцах боломжтой мессенжерийн систем гэсэн үндсэн 7 бүрэлдэхүүн хэсэгтэй, мэдээллийн нэгдсэн систем юм.

Хичээл заасан Төслийн менежер Б.Чинзориг, ахлах мэргэжилтэн У.Ренчинсүрэн нартаа баярлалаа.

Сургалтанд хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон бүх Тэргүүлэгч, Төлөөлөгч нартаа амжилт хүсэе.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%