Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гемодиализийн аппаратны үйл ажиллагаатай танилцав.

2014-10-03

    Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн Нэгдсэн эмнэлэгт суурилуулсан Гемодиализийн аппаратны үйл ажиллагаатай танилцсан байна.

     Манай аймагт Эрүүл мэндийн яамнаас 2014 оны 7 дугаар сард 2 ширхэг Гемодиализийн аппаратыг нийлүүлсэн байна. Дээрх аппаратуудыг  2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс ашиглалтад оруулж, бөөрний архаг өвчтэй хүмүүсийг эмчилж эхэлжээ.

    Дархан -Уул аймагт бөөрний архаг хурц дутагдалтай 11 хүн байдаг байна. Өнөөдрийн байдлаар 2 хүн гемодиализийн аппаратаар эмчлүүлж байна.  Долоо хоногт өвчтөн 3 удаа уг аппаратанд орох шаардлагатай. Гемодиализийн аппаратанд нэг удаа орж эмчлүүлэхэд 250.000-320.000 төгрөг байдаг нь иргэдэд хүндээр тусдаг. Ийм хүнд нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр шийдэж, эмнэлэгтээ аппараттай болсондоо баяртай байгаа гэж Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга ярьлаа.

     Гэвч хоёр аппарат ирсний нэгийнх нь цус шүүгч  эд ангийн хэрэглэх хугацаа нь дууссан байна. Тиймээс одоогоор 1 аппаратыг ашиглаж   байгаа гэв. Хоёр аппаратны нэг нь ажиллахгүй байгаа учраас шаардлагатай бүх хүндээ үйлчилж чадахгүй байгаа тухайгаа  эмчлэгч эмч нь аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнд танилцууллаа. Уг асуудлыг даруй шийдэж өгөхөө аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн илэрхийлж, бөөрний архаг өвчтэй хүмүүсийн эмчилгээ хийлгэх ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулан ажиллаж байгаа эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.



Г



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%