Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан. Энэ намрын хувьд Сүхбаатар дүүргийнхэн 5000 мод тарихаар төлөвлөсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид 13-р хорооны Сэлбэ мод үржүүлгийн талбайд 1500 мод тарилаа.