Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХАСХОМ “-ийг цахимаар мэдүүлэх сургалт хийв

2014-10-14

   Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4,1,Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд мэдүүлэг гаргагч нарыг тодорхой заасан байдаг. Тодруулбал: Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч нар хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаж өгөхөөр хуульчилжээ.
    Аймгийн ИТХ-ын Ажлын албанд  150 гаруй албан тушаалтнууд /хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ гаргаж өгдөг. Тус мэдүүлгийг цахим програмд бүртгэж, эхлээд 2 жил гаруй болж байна. Энэ хугацаанд мэдүүлэг гаргагч нар цаасан хэлбэрээр мэдүүлгээ бөглөж, эрх бүхий албан тушаалтан цахим программд шивж баталгаажуулдаг байжээ. Харин шинэчлэгдсэн хуулиар мэдүүлэг гаргагч өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгийг цахим хэлбэрээр мэдүүлэх болсон учраас онол арга зүйн сургалтыг нэгдсэн журмаар зохион байгууллаа.

    Аймгийн ИТХ-ын Ажлын албанд ХАСХОМ-ээ өгдөг 150 гаруй албан тушаалтнуудаас өнгөрсөн жилийн тухайд төрийн албыг хашиж буй албан хаагчид, зарим нэгэн төлөөлөгчид цахимаар мэдүүлгээ гаргажээ. Харин аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн 60 гаруй хувь нь тодорхой шалтгаанаар цахим программд орж мэдүүлгээ бүртгүүлээгүй гэж Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг хэлэв. Иймээс тус сургалтанд аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнууд, багийн Засаг дарга нарыг хамруулсан байна.

    Сургалтын үеэр Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтүүд, ХАСХОМ-ийг цахим програмд хэрхэн бөглөх, бөглөх явцад юуг анхаарах талаар тодорхой мэдээллүүдийг өглөө.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%