Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Харүмафүжи их аварга Нэгдсэн эмнэлэгт тоноглогдсон түргэн тусламжийн машин бэлэглэлээ.

2014-10-18

     Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи, Д.Бямбадорж Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 200 сая төгрөгийн өртөгтэй иж бүрэн тоноглогдсон автомашиныг бэлэглэлээ.
     Хиймэл амьсгал хийх болон дусал залгах хэрэгслээр бүрэн тоноглогдсон тус машиныг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл болон Нэгдсэн эмнэлгийн хамт олон хүндэтгэн хүлээн авлаа.
   Ёслолын ажиллагаан дээр их аварга Харүмафүжи, Д.Бямбадоржийн үүсгэн байгуулсан Абаазан сангийн Дархан дахь төлөөлөгч П.Батболд хэлэхдээ: - "Абаазан" сан нь хүний сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүний хөгжил, эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарч ажиллаж байна. Манай улсын аль ч эмнэлэгт түргэн тусламжийн машин их дутагдалтай байдаг учир "Абаазан" сангаас Японы эмнэлгийн бүрэн тоног төхөөрөмжтэй хоёр түргэний машиныг оруулж ирэн нэгийг нь Эх нялхаст нөгөөг нь түргэн тусламжийн төвд өгсөн. Мөн Говь-Алтай аймагт түргэний машин хүлээлгэж өгсөн. Энэ удаад Дарханы нэгдсэн эмнэлэгт тоноглогдсон түргэн тусламжийн машин өгч байна. Цаашид сургууль, цэцэрлэг, ОБГазруудад автомашин хандивлахаар ажиллаж байгаа гэж ярив.
    Нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнууд тоноглогдсон түргэн тусламжийн машин, түүний үйл ажиллагааны зарчимтай танилцсан юм.
    Мөн үеэр Түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Б.Овод хэлэхдээ:  Энэ машинд тоноглогдсон бүх зүйл өвчтөнийг зөөх хугацаанд шаардлагатай бүхий л эмчилгээ үйлчилгээг тасралтгүй үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Иймд бид энэ машинаараа холын өвчтөнүүдээ зөөх, Улаанбаатар хот руу өвчтөн хүргэх зэрэгт ашиглана гэв.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%