Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өнөөдөр төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2018-12-29

  Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг уншиж танилцуулсанаар төрийн дээд одон медаль, засгийн газрын шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэлсэн юм.  Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 107 жилийн ой, Шинэ жилийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн одон медаль, Засгийн газрын шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар гардуулан өглөө. 
          Монгол улсын төрийн одон, медаль "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор 3, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор 2, "Алтан гадас одон"-оор 34, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 20 иргэн энгэрээ мялаалаа. 
 
       Мөн 2018 онд эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, амжилт бүтээлээрээ салбар салбартаа хошуучилсан байгууллага хувь хүмүүст Орхон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар, Л.Эрхбаатар, Төлөөлөгч С.Ганцогт нар гардуулан өглөө. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%