Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛЖ БАЙНА

2014-10-31

Авлигатай тэмцэх газар, аймгийн Хууль Зүйн Хэлтэс хамтран мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан төвийн бүсийн сургалтыг 2014 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.

Бүсчилсэн сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв, Булган аймгийн нийт сумын ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 188 албан тушаалтан оролцож байна. Сургалтаар эрх бүхий албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн програм хангамж, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар арга зүйн зөвлөгөө өглөө.

Сургалтын төгсгөлд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн 2014 оны бүрдүүлэлтийн үйл ажиллагааг сайн зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж буй рх бүхий албан тушаалтныг Авлигатай тэмцэх газраас шагнаж урамшуулах юм байна.

Тус газраас 2014 онд багтаан бүсчилсэн сургалтыг зохион байгуулж, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий нийт 1200 орчим албан тушаалтныг хамруулахаар төлөвлөсөн байна.

Мэдээг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%