Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БНСУ-ын Арьс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

2014-10-31

     Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид энэ сарын 20-26 ны өдрүүдэд БНСУ-ын Гёнги аймагт албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд төрийн, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Тус улсад арьс шир боловсруулах 3 том цогцолбор үйлдвэр бий. БНСУ-аас бодлогын түвшинд аж үйлдвэрийн цогцолборыг дэмждэг. Эдгээрээс Дүньдүчон хотод байрлах арьс боловсруулах үйлдвэртэй танилцав.Тус үйлдвэр арьс шир боловсруулах 19 үйлдвэрээс бүрджээ.
   Түүнчлэн үйлдвэрийн дэргэд арьс ширний судалгааны төв ажилладаг байна. Дүньдүчон хотод байрлах арьс боловсруулах үйлдвэр нь үхэр, гахайн арьсыг боловсруулдаг. Үхрийн арьс боловсруулах үйдвэр 50 ажилтантай. Гахайн арьс боловсруулах үйлдвэр 30 ажилчидтай. Өдөрт 3000-5000 ширхэг үрхийн арьсыг боловсруулдаг гэв .Нийт бүтээгдэхүүний 70 хувийг импортлож, 30 хувийг дотоодын зах зээлд нийлүүлдэг аж.
   Тус үйлдвэрийн гол онцлог нь үйлдвэрийн хажууд цэвэрлэх байгууламж байгуулсан байна. Үйлдвэрээс гарсан хаягдал бохир усыг 3 шатаар цэвэрлэдэг.Ингэснээр байгальд ээлтэй үйлдвэрийн бүс нутаг бий болгохыг чухалчилдаг ард түмэн ажээ.Гахайн арьсыг боловсруулж сайн чанарын арьсаар нь гутал, цүнх үйлдвэрлэдэг гэв. Арьс боловсруулах үйлдвэр нь арьсыг цэвэрлэх, өнгөнд оруулах, уураар индүүдэх зэрэг тоног төхөөрөмжүүд орчин үеийн хамгийн өндөр хүчин чадалтай техник ашигладаг байна. Арьсыг / могой, матар, барын эрээн, хээ оруулах  / төрөл бүрийн өнгө, будганд оруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байна. 





УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%