Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж гарав

2014-11-12

    Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 2014 оны 11 дүгээр сарын 8-нд гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчин илэрсэн байна.
     Энэ өвчнөөр өвчилсөн мэгжний үржил хямарч, торой болон бордооны өсвөр гахайд найтаах, амьсгаадах, халуурах, тэжээлийн дуршил буурах, нохойрох, турж эцэх, нүдний салст бүрхүүл хавагнах, арьсанд цус ихдэх, усан чанга алдах өнгө бүрзийх шинж тэмдэг илэрнэ.
      Уг өвчнөөр өвчилсөн гахайд одоогоор эмчилгээ, урьдчилан сэргийлэх вакцин байхгүй , толгой дараалан нядлах заавартай, тул уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
1. Гахай бүхий иргэн аж ахуйн нэгжүүд гахайгаа хашаанаас гарахгүй байран маллагаанд байлгах
2. Гахайн байранд цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийх орох гарах хаалганд ариутгалын цэг байгуулах
3. Гахай бүхий иргэн аж ахуйн нэгжүүд хоорондоо үржлийн бодон солилцохгүй байх
4. Гаднаас гахай, торой худалдан авах, худалдах шаардлагатай бол мал эмнэлгийн байгууллагад хандаж, үзлэг шинжилгээнд хамруулах.
5. Гахайн байранд гадны хүн оруулахгүй байх
6. Гахай өвчилсөн, үхсэн, халуурсан тохиолдолд малын эмч дуудаж үзлэг хийлгэж оношийг тодруулах
7. Хаврын урьдчилан сэргийлэх тарилгад иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хариуцсан гахайг бүрэн хамруулах.

Утас: 70375920


ДАРХАН СУМЫН ЗДТГ

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%