Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДАВ.

2014-11-19

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Автомашин актлаж, үнэ тогтоон худалдах тухай, 2014 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сан, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл зэрэг нйт 5 асуудлыг хэлэлцэв.
         - Аймгийн ИТХ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Ланд Круйзер 100 маркийн автомашиныг акталж, үнэ тогтоон худалдах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахыг аймгийн Орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батсүхэд даалгав.
         - Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг Дархан-Уул аймагт 2015 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.
        - Монгол Улсын Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын “Эм Эйч Хайтех” компани, Монгол Улсын “Сектек групп” ХХК-ийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт “Хог хаягдлыг дахин боловсруулах замаар 2МВТ цахилгаан, дулааны эх үүсвэрийг үйлдвэрлэх бага оврын станц”-ийн төслийг хэрэгжүүлэх саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс дэмжлээ. Төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга С.Насанбатад үүрэг болгов. Ингэснээр Дархан сумын нутаг дэвсгэрт “Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулах замаар дулааны ба эрчим хүчний эх үүсвэрийг үйлдвэрлэх 2МВт-ын бага оврын станц”-ыг барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хамт иж бүрнээр нь барьж байгуулах эхлэл тавигдлаа. Цаашид хөрөнгө оруулалтыг хийж, хамтран ажиллах гэрээг байгуулан тодорхой ажлууд эхлэх юм байна.
         -  2014 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангаар 92 төсөл арга хэмжээг хийж гүйцэтгэсэн. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 96,5 хувийн гүйцэтгэлтэй байна гэж дүгнэж байв. Энэ жил орон нутагт бүтээн байгуулалтын ажил харьцангуй сайн хийгдсэн гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс үнэллээ. Тэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцахаар болов.
      - “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд залуучуудад зориулсан тоглоомын төв байгуулах тухай асуудлыг аймгийн ГХБХБГ-аас танилцууллаа. Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн нь орчин үеийн тоглоом техник хэрэгслээр тоноглогдсон, шинэлэг сэдэл бүхий зохион байгуулалтаар төлөвлөсөн түргэн хоолны газар, үйлчилгээний мини самбаруудтай  байх гээд олон улсын чанартай хүүхдийн паркийг бий болгох төслийг боловсруулжээ. Уг төслийг дахин судалгаа, боловсруулалтын шатанд буцаалаа.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%