Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2014-11-19

Аймгийн иргэний  танхим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, төрийн зарим байгууллагатай хамтран 2014 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Чингис хотод зохион байгуулагдах "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангах нь" сэдэвт хэлэлцүүлгийн эхний шатны хэлэлцүүлгийг Сумын иргэний танхимд ИТХ-ын ажлын алба, Сумын нийгмийн бодлогын түшмэлтэй хамтран зохион байгууллаа. Тус сумын  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  судалгаанд 10 хүүхэд бүртгэдсэн байдгаас  хэлэлцүүлэгт   эцэг эхийн төлөөлөл 9 иргэн, Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ нар оролцож санал бодлоо илэрхийллээ. 

  • Үүнд:

1.    Суманд ХБХүүхэдтэй ажиллах тусгай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна.

2.    ЕБС-ийн нийгмийн ажилтан ХБХ-тэй ажиллах талаар сургалтанд хамрагдах шаардлагатай.

3.    Хүүхэд хөгжүүлэх зориулалтын өрөө, байр хэрэгтэй байна.

4.    УБ хотын 129 дүгээр сургуулын дотуур байрны багш, жижүүр нар хүүхдүүдэд тавих анхаарал халамж сул байна. Хоолны чанар муу байдаг.

5.    Хүүхдийг сургууль дээр шоолох гадуурхах асуудал гаргахгүй байлгах талаас багш, нийгмийн ажилтан нар сурагчдад зөвлөх сурталчлах алуудыг зохион байгуулж байх шаардлагатай байна.

6.    Хүүхдээ асраад гэртээ байгаа эцэг эхүүдэд халамжын /52500төг/ мөнгөнөөс гадна зээл тусламжинд хамруулах боломж  байна уу.

7.    ХБХ-ийн эмчилгээний зардлыг /сонсголын бэрхшээлтэй хүүхдийн  хагалгааны/ халамжаас гаргах талаар боломж байдаг уу.

8.    Сумын ЭМТ-өөс зуны сувилалд хэвтүүлж байсан боловч зүү тавьж, иллэг массаж  хийдэг мэргэжлийн хүн байхгүй учир үр дүн муу байна.

9.    Жилдээ 3-4 удаа зүү төөнүүр, иллэг массаж хийдэг мэргэжлийн эмч Улаанбаатар хот эсвэл Аймгийн төвөөс урьж авчрах боломж байна уу.

10. Цэцэрлэгт ХБХ-тэй ажиллах багш ажиллуулах эсвэл багш нараа энэ чиглэлийн сургалтанд хамруулах шаардлагатай байна.

 

 

 

 

 


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%