Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2018 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ-8

2019-01-10

Эрүүл мэндийн газар – аймгийн хэмжээний нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг 8 төрлийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, 0-5 хүртлэх насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор Засаг даргын 419 дүгээр захирамжаар батлагдсан 85.2 сая төгрөгийн санхүүжилт бүхий “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр 2018-2021” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд үзлэг, шинжилгээнд давхардсан тоогоор 114228 хүн хамруулж, 5 удаа 540 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтанд хамруулж, 27 сумын 59 аж ахуй нэгж байгууллагын 12900 гаруй иргэдэд, 9000 гаруй гарын авлага материал тарааж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нэгдсэн мэдээллийн сан, программ хангамж нэвтрүүлсэн. Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд эрт илрүүлэг үзлэгт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 85%-иийг хамруулж, 44.5%-ийг эмчилгээнд хамруулсан. Урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралт 55.63%-д хүрч, өмнөх оны мөн үеэс 3.54%-р нэмэгдлээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%