Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОРХОН, ДАРХАН-УУЛ, ӨМНӨГОВЬ АЙМГУУД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ

2019-01-24

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018"-ын үр дүнг танилцуулсан бөгөөд Орхон аймаг өрсөлдөх чадвараараа хамгийн өндөр байна.

Тус тайланг сүүлийн долоон жилийн турш тасралтгүй явуулж буй бөгөөд эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, бизнесийн үр ашиг, засаглал гээд дөрвөн багц асуудал 180 асуултаар хэмждэг байна.

Өрсөлдөх чадвараар Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймаг тэргүүлэх байраа хадгалсаар байгаа бол Булган, Архангай, Хөвсгөл аймгийнх мууджээ.

Харин Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлт өнгөрсөн жилээс сайжирчээ. Энэ оны өрсөлдөх чадварын тайланд Архангай, Говь-Алтай, Дундговь аймгууд сүүл мушгисан байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Улс орон бүр хөгжье, аймаг бүр мөн л хөгжье гэж ярьдаг. Өрсөлдөх чадвар бол хөгжих чадварын тухай ойлголт. Яаж хөгждөг вэ гэхээр төр засаг нь бизнес эрхлэгчдээ дэмжиж, хүртээмжтэй, үр ашигтай ажилладаг баялаг бүтээгчдээ дэмждэг, ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх гэж ажилладаг. Улстөрчид, аймгийн Засаг дарга, засаглалыг хэрэгжүүлж байгаа хүмүүс бүгд л аймаг, орон нутгаа хөгжүүлнэ гэж ярьдаг. Эдгээр хүмүүс нэг үгийг тогтоож ав гэж хэлмээр байна. Аливаа зүйлийг хэмжиж чадвал хянаж бас удирдаж чадна. 

Хүмүүс төрсөн, өссөн газраасаа шинэ боломжийг эрэлхийлж, хүсэл мөрөөдлөө биелүүлж, аз жаргалыг олохоор өөр аймаг руу, хот руу, өөр улс руу явдаг. Учир нь байгаа газар нь бизнес эрхлэх, амьдрах орчин таатай биш байна. Энэхүү тайлан бол аймгуудын бодлого, түүний бодит байдлын толь. Эндээс шийдвэр гаргагч нар харж, аймагтаа юу дутагдалтай, юу нь сайн байгааг дүгнэж, саар зүйлсээ сайжруулах, бусад аймгаас суралцах боломжтой” гэсэн юм.

Тайлангаас харахад аймгуудын засаглал муудсан дүн гарч байсан бол бодлогын залгамж байхгүй, өмнөх Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, ил тод бус, улс төржилт их байна гэсэн мэдээллийг өгч байсан гэдгийг тэрбээр мөн онцолсон.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь бие даасан хараат бус, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аргаар судалгаагаа явуулдаг бөгөөд тайлангийн талаар ХБНГУ-ын ОУХАН-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт хэлэхдээ, “Нөхцөл байдал ямар байгааг мэдэж байж цаашид хэрэгжүүлэх бодлого тодорхой болно. Тайлангийн хүчинд сүүлийн долоон жил тасралтгүй мэдээлэл цуглуулсан. Тэгэхээр өмнөх жилийн үзүүлэлт болон хөрш аймгуудтай өөрсдийн аймагтай харьцуулан суралцах боломж бий болно” гэсэн юм.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%