Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхэд залуу үеийг байгаль орчиндоо хайртай, хүндэтгэлтэй хандах, амьдарч буй байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хариуцлагыг ойлгуулах, бусададаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан "ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ" сэдэвт гар зургийн уралдаанд Батширээт сумын ЕБСургуулийн сурагч Мягмар-Одын Мөнх-Ану 1-р байр, Баярсайханы Баяржавхлан 3-р байрыг тус тус эзэлсэн амжилтыг үзүүллээ. Энэхүү 2 сурагчид сумын ИТХ-ын дарга шагналыг гардуулан цаашидынх нь сурлага, урлаг, спортод нь өндрөөс өндөр амжилт хүсэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.