Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ДАРХАН МИНИЙ ХОТ-2019” АЙМАГ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СПОРТЫН НААДАМД ШАРЫН ГОЛ СУМ ТЭРГҮҮЛЭВ

2019-02-26

   Дархан-Уул аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн ажлын алба, Биеийн тамир спортын газартай хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан-Миний хот 2019” спортын наадмыг /2019.02.23/ спортын ордонд зохион байгууллаа. 
Аймгийн ИТХ-аас санаачлагаар зохион байгуулагдсан тус  тэмцээнийг 3 дахь жилдээ бүр уламжлал болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Манай аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж,  спортын наадамд оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард, дартс  гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорьсон юи.
“Дархан-Миний хот 2019” спортын наадмын шатрын төрөлд Орхон сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Хулан, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Ч.Баттулга,  даамны төрөлд Хонгор сумын ИТХ-ын Төлөөлөгч Х.Хаш-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэг тэргүүлсэн бол дартсын төрөлд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Алтантуяа, Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Ж.Эрдэнэбат, ширээний теннист Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Жамбалдорж, эмэгтэй төрөлд Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Цэцэгмаа, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Төгөлдөр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч А.Янжмаа нар эхний байруудыг эзэллээ. 
Мөн биллиардны төрөлд Орхон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга П.Онолбаяр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Ганболд, Хонгор сумын ИТХ-ын Төлөөлөгч Ш.Баяраа нар эхний байруудад шалгарч, медалийн эзэд боллоо.
Харин багийн спорт буюу гар бөмбөгийн тэмцээнд аймгийн Шарын гол сумын баг тамирчид тэргүүн байр  эзэлж, Хонгор, Орхон сумын баг удаалсан бол сагсан бөмбөгийн төрөлд Шарын гол сумын ИТХ-ын баг тамирчид тэргүүн байранд орж, аймгийн ИТХ-ын, Хонгор сумын ИТХ-ын баг тамирчид удаалсан амжилттайгаар тэмцээн өндөрлөсөн юм. 
Багийн дүнгээр Шарын гол сумын ИТХ тэргүүн байр, Дархан сумын ИТХ 2 дугаар байр, Орхон сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн баг 3 дугаар байрыг тус тус эзэллээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%