Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцооны нэг хэсэг болох хороодын иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг дэмжих зорилгоор дүүргийн ИТХ-аас мэдээлэл арга зүйн зөвлөмжөөр хангах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт, хэлэлцүүлэгт хамруулах, дүүргийн хороодод хийж хэрэгжүүлж буй сайн туршлага болохуйц ажлыг танилцуулж хоорондоо туршлага судлах боломжийг олгох үүднээс 1-20 дугаар хорооны ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн уулзалтыг 2019 оны 3 дугаар 5-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал болон 1-20 дугаар хорооны ИНХ-ын дарга, тэргүүлэгчид оролцлоо.
Мөн энэ үеэр 20 дугаар хорооны ИНХ-ын дарга Б.Энхболд өөрийн хороондоо санаачлан хэрэгжүүлсэн “Цахим мэдээлэл 20” сайн туршлагын арга хэмжээний тухай
"Иргэдийг манлайлах ба бусдад нөлөөлөх чадвар" сэдвээр Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл нар сургалт зохион байгууллаа.
ИТХ-ын дарга Э.Ганбат уулзалтад оролцогчдод амжилт хүсээд цаашид та бүхнээс гарах санал санаачлагуудыг дэмжиж ажиллах илэрхийлж тэдний саналыг авч асуултад нь хариулт өгсөн юм.