Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн 16-р тогтоол, ИТХ-ын даргын баталсан дотоод журмын дагуу "Орон нутгийн тулгамдсан асуудал, иргэдийн эрх ашгийг хамгаалах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, эзэмших журам"-ын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БИНХ-ын дарга нар, Газрын даамал, МЭҮН-ийн мэргэжилтэн, ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, иргэний төлөөлөл 22 хүн оролцлоо.