Бидний ирээдүй-Архигүй Өндөршилчүүд уулзалт зохион байгууллаа
Сумын ИТХ, ГХУСЗөвлөл, Эрүүл мэндийн төвтэй хамтран Архи согтууруулах ундаанаас татгалзсан иргэдтэй 2019 оны 03-р сарын 21-ний өдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ИТХ-ын дарга, Засаг дарга, ЭМТ-ийн дарга, архинаас татгалзсан 12 иргэн оролцож архинаас хэрхэн татгалзсан талаараа сэтгэгдлээ ярьж, 4-р сард архи хэрэглэдэг иргэдтэй уулзалт зохион байгуулах, уулзалтад оролцон архинаас гарсан туршлагаа хуваалцаж залуучуудыг уриалах ажлыг төлөвлөлөө