Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гэр бүлийн тухай хуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2019-03-26

      Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, МУ-ын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай хамтран "Гэр бүлийн тухай" хуулийн талаар сургалт хэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа.
       Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, төлөөлөгч М.Энхмаа, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал болон 1-20 дугаар хороодын иргэдийн төлөөлөл оролцлоо.
       Гэр бүлийн тухай хууль нь өрх бүрд хамааралтай хүн бүрийн нийгмийн харилцааг зохицуулдаг хамгийн чухал суурь хууль юм.
1999 оноос батлагдан мөрдөгдөж буй энэ хууль нь нийгмийн харилцаа тэр тусмаа гэр бүлийн харилцаанд гарч байгаа өөрчлөлтүүд, тэдгээрийн нөлөөллийг зохицуулах өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа гэж үзэж байгаа юм.
       Иймд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх мэдээллийг ард иргэдэд хүргэн, ач холбогдлыг ойлгуулах, гэр бүлийн үнэ цэнэ тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг тодруулах, олон нийтийн дуу хоолойг шийдвэр түвшинд уламлах зорилгоор эхний үе шатны хэлэлцүүлгийг дүүрэг дээр дараагийн шатны хэлэлцүүлгийг дүүргийн 20 хороо тус дээр хэлэлцүүлж санал авах юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 237
48 / 20%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%