Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэхэмжлэгчдэд нөхөн олговор олголоо

2019-04-02

Аймгийн ИТХ, ЦАУЗБСК-оос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хоёр иргэний нөхөн олговрыг нэхэмжлэгчдэд нь олголоо. Улс төрийн хэлмэгдэгч Батнасан овогтой Насан-Очирын нөхөн олговрын нэхэмжлэгч Хархорин сумын иргэн Д.Гунгаад Хархорин сум дахь Сум дундын шүүхийн  2019 оны 02 дугаар сарын 27-ны №45 тоот шийдвэрийн дагуу нэг сая төгрөг, Улс төрийн хэлмэгдэгч Орги овогтой Чулууны нөхөн олговрын нэхэмжлэгч Хужирт сумын иргэн Ч.Дулмаахүүд Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны №146/ШШ2018/00499 тоот шийдвэрийн дагуу 500.000 төгрөг гардууллаа.

Өвөрхангай аймгийн ЦАУЗБСК-оос 1998-2018 онд давхардсан тоогоор 1140 гаруй хүний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн ба 517 хүнд 511 сая төгрөгийн цагаатгалын нөхөн олговор, нэг хүнд орон байрны нөхцөлийг сайжруулахаар 30 хүртэлх сая төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%